Category Archives: Үе мөч

Бага Дээр нь

Таны нуруу чинь чилээд байвал даруйхан ЭМНЭЛЭГТ оч

   Ихэнх хүмүүс үе мөч -ний өвчнийг даамжруулсны дараа эмнэлэгт хандах нь элбэг байдаг. Энэ бол буруу юм. Хүн туйлын торгон мэдрэмжтэй амьтан болохоор хөл гар, яс үе хаа нэгэн хэсэгт бага л эвгүй мэдрэмж төрвөл эрт мэдэж эмчид үзүүлэн зөвлөлгөө авч бага дээр нь шийдэх нь зөв. Жишээ нь: үе мөч шажигнаж нужигнаж дуугарах, хааяа хөших, хатгаж өвдөх, нуруу чилэх гэх мэтчилэн шинж тэмдгүүд нь биеийн аль нэгэн хэсэгт хэвийн бус болохын эхний дохио тул энэ үед сэрэмж авч эмчлүүлвэл туйлын хялбархан мөртлөө бүрмөсөн эдгэрч чаддаг.

 Харин иймэрхүү байдлыг үл тоомсорлон явсаар өдөр ирэх тусам даамжран, бүх бие буюу хэсэг газрын эд эсэд их бага хэмжээний өөрчлөлт орж өвдөж шаналаад тэсэхгүй үед эмнэлэгт хандах нь их байдаг. Бас нэг хэсэг нь өвчин намдаах эм уугаад цаашид даамжруулан явах үзэгдэл ч тохиолдож байдаг.

Энэ нь эрүул мэнддээ өөрийн биедээ хариуцлагагүй хандсаны илрэл бөгөөд эцэст нь өвдөж хавдаж эрүүл мэндээрээ хохирохын урьдал болно. Эцэст нь хэлэхэд ямар ч өвчнийг бага дээр нь эмчлүүлэх нь туйлын чухал. Өвчнийг урьдчилан сэргийлж чадсанаар өвчинд өртөхгүй явах их боломж байдаг гэдгийг хэлье.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Хүн

ЯС УРГАЛТ НЬ НАСЖИЛТТАЙ ХОЛБООТОЙ

Яс ургалт ба сийрэгжилт нь нийгэмд хамгийн өргөн хүрээтэй байдаг ба нас даган ихэсдэг өвчин юм. Анагаах ухаанд яс ургах өвчнийг ясны чанар өөрчлөгдөх, хөгшрөлийн процесстой холбон үздэг. Хятадын дорнын анагаах ухааны ёсонд чийг нойтон зэрэг цаг агаар удаан нөлөөлснөөс энэ өвчин үүснэ гэж үздэг. Энэ өвчнийг ярилцахын өмнө яс буюу ясны бүтэцтэй танилцъя.

Хүний яс нийт 206 хэсгээс бүрэлдэж эдгээр нь хоорондоо нягт холбогдон арьс булчингийн оролцоотойгоор хүний биеийн гадаргуу буюу араг ясан хэлбэр дүрсийг буй болгодог. Энэхүү араг яс нь бүх биеийг бусдаас тусгаарлан хамгаалж, тархи, сав зэрэг дотоод эрхтнийг хамгаалалтын байдалтай болгодог. Мөн аливаа хөдөлгөөн ба амь насны суурь түшиг болно. 25 нас хүрч араа шүд унахад, ясны бойжилт дуусвар болж, энэ цаг үеэс л эхлэн ясны чанар, хатуу зөөлөн, өнгө будаг зэрэгт аажмаар өөрчлөлт орж хөгшрөлт явагдах болно.

Энэ цаг хугацаанаас эхэлж даарч хөрөх, ачаапал хэтрэх, гэмтэл авах, шим тэжээл дутах зэрэг олон олон шалтгаанаас болж ясны түвшинд, үе мөчинд адил бус хэмжээгээр яс ургах, шохойжих өвчний анхны илрэл гардгийг яс ургалт шохойжилт гэж нэрлэдэг. Яс ургалт ба сийрэгжилт нь ясны үндсэн тэжээл болох калыди, фосфор, магни, цайр зэрэг микро элемент амин дэмтэй ихээхэн холбоотой байдаг. Иймээс суугаа байршлын ажилтай хунд Хүзүү, нурууны шохойжил үүсэх, байнгын зогсоо ажилтай хүнд хөлийн өсгий буюу өвдгөнд яс ургах, байнгын хөдөлгөөн багатай хүмүүст хөдөлгөөний дутагдлаас болж яс хэврэгшин муудах, хүйтэн нойтон зэрэг нөхцлөөс болж яс үений ерөнхийлсөн чанартай өвчнүүд үүсэх тал байдаг.

Гэмтэл ба үе мөчний бусад өвчин нь яс ургалт сийрэгжилтийг үүсгэх хүндрүүлэх тал бас бий. Иймээс энэ чиглэлийн өвчин байвал цаг тухайд нь сайн эмчлэх шаардлагатай. Яс ургалт ба сийрэгжил удаж архагшвал нуруу нугас -ыг дагасан мэдрэлийн судас ба ёзоорыг гэмтээж гар хөл бадайрах, түнх гуяа дагасан өвдөлт үүсэх, хүзүү шил хөшиж, толгой эргэх, нуруу бэлхүүсээр өвдөх, булчин шимшрэх, өвдөг, гарын тохой өвдөж үрэвсэх мэтчилэн олон өвчин болон өргөждөг. Үрэвсэл ч юм уу, мэдрэл ч юм уу, яс ч юм уу гээд учир начир нь олдохоо байж олон хавсарсан, холилдсон нийлмэл архаг гэм болж хөгжих тал бий.

Иймээс яс үе мөчний өвчнийг эрт оношилж нухацтай эмчилгээ хийхээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг эзэмших нь туйлийн чухал байна. Хүүхдийн өсөлт бойжилтыг бүрэн төгөлдөр авахуулах нь тун чухал. Үүнийг анхаарахаас гадна дунд нас хүрч, хөгшрөлтийн процесс явагдахаас өмнө нэмэгдэл тэжээлийг хоол хүнсэндээ илүү авч байгаарай гэж хэлэх байна. Мөн яс ургалт ба сийрэгжилт нь даарах, хөрөх, ажил мэргэжил зэргээс болох нь их бий.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Иппотерапи буюу адуу эмчилгээ

ippo68 Монголчууд эрт цагаасаа л бие сайтай, тэсвэртэйгээрээ алдартай. Идэж байгаа хоол, ууж байгаа ус нь элдэв хольцгүй цэвэр байгалийн гаралтайн дээр өөрсдөө үргэлж хөдөлгөөнтэй, зүгээр суух завгүй байсан болохоор тийм эрүүл чийрэг хүмүүс байдаг байсан, одоо зарим нь ч тийм байгаа.

Гэтэл хар багаасаа эхлээд нас дээр гарах хүртлээ морь унадаг байсан гэдгийг нэг их чухал хүчин зүйлийг орхигдуулаад байгаа юм. Морь үнэхээр унасан эзнийхээ хийморь сүлдийг сэргээдэг төдийгүй бие махбодийн элдэв өвчин эмгэг тусахаас сэргийлдэг, туссан ч хурдан илааршуулахад нөлөөлдөг байсныг хүмүүс эрт дээр үеэс анзааран мэджээ.

Continue reading

Рейтерийн хам шинж

Ерөнхий

Рейтерийн хам шинж нь үений үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл гэсэн гурван шинж тэмдэгтэй байдаг. Эдгээрээс гол төлөв давамгайлдаг шинж тэмдэг нь үений үрэвсэл юм. Ингэхдээ үе, шээсний сүв, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл нь бүгд нэг өвчин үүсгэгчээр үүсгэгдсэн байдгаараа бусад хам шинжүүдээс ялгаатай байдаг. Энэхүү хам шинж нь гол төлөв залуу эмэгтэйчүүдэд ажиглагддаг.  Continue reading

Тулай өвчин

Ерөнхий

Тулай өвчин гэдэг нь шээсний хүчлийн давс (урат) үеэнд хуримтлагддаг үений өвчин юм. Тулай өвчнөөр 1000 хүний 3 нь өвчилдгөөс дийлэнх нь эрчүүд байдаг. Өвчнөөр ихэвчлэн 40-өөс дээш насны эрчүүд ба цэвэршсэн эмэгтэйчүүд өвчилдөг. Тулай өвчин нь хуруу, сарвуу, тохой, өвдөг, шагай ба тавхай гээд ямар ч үеийг гэмтээж болно. Ихэвчлэн тулай нь хөлийн хурууны үеүүдийг гэмтээдэг.

Continue reading

Чонон хөрвөс

Ерөнхий

Чонон хөрвөс гэдэг нь хүний дархлалын систем өөрийнхөө жинхэнэ эсийг харийн гадны эс шиг мэдрэн хүлээн авч түүнтэй тэмцдэг хүнд өвчин юм. Энэ үед бие махбодод өвөрмөц бодис боловсорч, дараах дарааллаар гэмтээнэ: судас, арьс, үе, дотор эрхтэн (бөөр, уушиг, зүрх, элэг ба бусад).

Continue reading

Системийн гаралтай судасны үрэвсэл

Ерөнхий

Судасны хана үрэвсдэг бүлэг өвчнүүдийг системийн гаралтай судасны үрэвсэл буюу систем васкулит гэсэн бүлэгт багтаадаг.

Continue reading

Хэрлэг өвчин

Ерөнхий

Хэрлэг, хэрэх өвчин буюу ревматизм гэдэг өвчин нь дээхэнэ үед гол төлөв нас дээр гарсан хүмүүс л мэддэг байсан. Гэвч орчин үед дунд сургуулийн сурагч, оютнуудын дунд ч цөөнгүй ажиглагдах болсон нь харамсалтай.

Continue reading

Системийн гаралтай арьс хатуурах өвчин

Ерөнхий

Системийн гаралтай арьсны хатуурах өвчин нь холбогч эд нягтран хатуурдаг хүнд өвчин юм. Үүслээр нь хатуурал гэж (sklerosis – хатуурах гэсэн грек үг) нэрлэгддэг. Системийн гаралтай арьсны хатуурах өвчин нь ихэвчлэн арьсыг гэмтээдэг. Түүнээс гадна жижиг судсууд ба дотор эрхтнүүд: ходоод гэдэсний зам, уушиг, бөөр, зүрх гэмтэнэ.

Continue reading

Бехтеревын өвчин

Ерөнхий

Энэ өвчний нэрийг грекээс орчуулбал “ankylos” нь “бөгтийх, бөгтөр болгох”, “spondylos” нь “нугалам” гэсэн үг болно. Ийм маягаар үеэр хөдөлгөөнгүй болсон үений үрэвсэл гэдэг нь нугалам бөгтөр болдог өвчин юм.

Continue reading