Tag Archives: амин дэм

Франц хүмүүс

Улаан дарс эрүүл мэндэд хамгийн ашигтай

  Архи гэдэг ундааны хүний биед сөрөг хортой зэрэг сүүдэртэй талуудыг нь хүмүүс илүү харж ойлгодгоос биш ашигтай талыг нь төдийлөн онцлон тэмдэглэдэггүй билээ. Тэгвэл энд эрүүл мэндэд хамгийн ашигтай спиртлэг ундааг нэрлэхэд дээд зэргийн чанартай улаан дарс шалгарчээ. Европын орнуудад улаан дарсыг зохистой хэрэглэх нь зүрхний үйл ажиллагааг дэмжих ба хамгаалах, хөгшрөлтийг бууруулах, судасны уян хатан чанарыг хадгалахад ашигтай гэж үздэг байна.

   Дээд зэргийн улаан виног өдөр бүр тогтмол 100 гр орчим хэрэглэх нь хамгийн тохиромжтой гэж үзжээ. Цэвэр улаан вино -нд хүний биед хэрэгцээтэй 25 зүйлийн шим тэжээл ба амин дэм -үүд агуулагддаг байна. Францчуудын хоол хүнс нь Америкчуудынхаас зөрөө бага, гэвч Францчуудын зүрхний өвчнөөр үхэх магадлал нь Америкчуудын гуравны нэг хувьд ч хүрдэггүй. Франц улс нь дэлхий дээр зүрхний өвчин хамгийн бага тусдаг орны нэг юм. Энэ нь Франц хүмүүсийн заншил нь улаан дарс уух дуртай, дарс хэрэглэдгээрээ дэлхийд тэргүүлдэгтэй холбоотой байх.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Бяслаг

Таны хүүхдийн өсөлт удаан байвал бяслаг идүүл

    В1 амин дэм нь хүний бие дэх нүүрс усны солилцоонд чухал уүрэг гүйцэтгэж мэдрэлийн эсийн бодисын солилцоог хэвийн явагдах нөхцөлийг хангана. Энэ амин дэм нь мэдрэлийн үрэвслийн эсрэг сайн үйлчилдэг. В1 амин дэм нь хуурай исгэгч, шар айрагны исгэгч, бууцай, гахайн мах, зэрэгт илүү хэмжээтэй байдаг. В1 амин дэм дутагдвал ходоод гэдэсний замын үйл ажиллагаа хямарч хоолонд дургүй болох, ядрах шинж илэрнэ .

   В2 амин дэм нь хүний өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдөг. В2 амин дэмээр баялаг бүтээгдэхүүнд шар айрагны хуурай исгэгч, сүү, аарц, бяслаг, вандуй, бууцай, гоньд, амтат ногоон чинжүүнд байдаг. В2 амин дэм / витамин / дутагдвал өсөлт зогсох, уруул хагарах, арьс хуурайших, бөөлжих, суулгах, зэрэг шинж илэрч болно.

    В6 амин дэм нь төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. В6 амин дэмээр баялаг бүтээгдэхүүнд тахианы мах, хонины мах, үхрийн мах, өндөг, шар будаа, цагаа будаа амтат ногоон чинжүү, гадил зэрэг орно. Энэ амин дэмийг хоол хүнсээр дамжуулан авдаг тул сүүлийн үед энэ дутагдал ховор тохиолддог болсон. В6 амин дэм болон бусад олон тэжээлт бодис шээс ялгарах нь хичнээн их байвал алдагдал нь тэр хэмжээгээр их байна.

  В6 амин дэм нь жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой ихээр дутагддаг. Үүнээс болоод огиулж бөөлжих, шамбарам, булчингийн агшилт сулрах, татах, салганах, толгой эргэх, хэт цочролд орох, цус багадах, амны хөндийн салст бүрхэвч үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006он

Загасны тос

СУЛЬДААТАЙ ХҮҮХДЭД ЗАГАСНЫ ТОС ӨГВӨЛ САЙН

   D амин дэм нь бие махбодийн өсөлт хөгжилт, яс бэхжүүлэхэд нөлөөлнө. Насанд хүрсэн хүн хоногт дунджаар 3 мг D амин дэм хэрэгцээтэй байдаг. Яс, шүд -ийг сайн бэхжүүлэхэд D амин дэм чухал. Байгаль дээрх цэврээр D амин дэмийг ихээр агуулдаг нь загасны тос байдаг. D амин нь бяслаг, нөөшилсөн загас, бүх төрлийн загас, өндөгний шар, өндөг, цөцгий, сүүнд нэлээд их хэмжээгээр байдаг.

   D амин дэм /витамин/ дутагдахад хөлрөх, ядрах, бага насны хүүхдийг сульдаа өвчнөөр өвчлөхөд хүргэдэг. Гэвч бас D амин дэмийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэтрүүлэн хэрэглэвэл хордлогын шинж илэрдэг. Иймд А амин дэм, С амин дэмийг хамтад нь тохируулан хэрэглэснээр хордлогоос сэргийлж болно.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006он

Сармис

САРМИС ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ

   Сармис гэдэг энэ жижигхэн ногоо маш олон зүйлд тустай байдаг байна. Сармис нь хоол шингээлтийг сайжруулж, бактерийг эсэргүүцэж, залуужуулах, бие махбодийн тамир тэнхээг нөхөх, хавдар өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй. Сармис нь цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлж, даралт бууруулах, хүний бие махбодийн витамин В хүлээж авахыг түргэтгэж, мэдрэлийн системийг хамгаалах түргэн удаан чанарын халдварт өвчнөөс сэргийлэх, хүний биеийн өөх, нүүрс ус -ны нэгдлийг шингээн авахыг зохицуулж чаддаг, Сармисанд төрөл бүрийн баялаг эд агуулагдаж байдаг. Сармиснын эд нь исэлдүүлэх ба бактер устгах чадалтай.

   Ялангуяа сүрьеэ өвчний бактерийг алж устгахдаа маш сайн юм. Сүрьеэ өвчний бактер нь нэгэн төрлийн өөхлөг чанартай зүйлийг шүүрүүлж бактер устгах бодисыг нэвтэрхийг харшилдаг юм байна. Сармисны эд нь усанд мөн өөхөнд уусамтгай чанартай тул сүрьеэ өвчний өөхлөг бүрхүүлийг нэвтлэн бактер -ийг хөнөөдөг. Мөн ходоод гэдсийг сэргээж, амин дэм -ийг сайн шингээн мэдрэл өвдөх, булчин мах шархиран өвдөх, мөр дал өвдөх зэргийг эмчлэх үйлчилгээтэй.

   Мөн ядаргаа сайн тайлна. Эртний Төвдийн лам нар сармисыг зуун насттай хамт архинд дэвтээн өдөрт ганц хоёрхон дуслаар ууж залууждаг байсан жишээ бий. Орчин үед дэлхий олон орнууд сармисыг ашиглаж хүний биед хэрэгцээ бүхий эм, бэпдмэлийг бүтээн гаргаж зах зээлд нэвтүүлсэн байдаг. Тэдгээр нь зүрх судсанд ашигтай, дархлаа сайжруулж үрэвсэл дарах ба хавдар өвчний эсрэг үйлчилгээтэй байдаг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхмшиг УБ хот 2006 он

Амин дэм / Nutrition/

Амин дэмийн илүүдэл, хэт таргалах болон цусны өндөр даралттай болох, зүрхний өвчин болон чихрийн шижин зэрэг ахмад настай хүмүүст нийтлэг тохиолддог өвчнийг үүсгэдэг.

Continue reading

Архи ба амин дэмийн дутагдал.

Архичин хүнд голдуу А, В, Га, Br амин дэмийн дутагдал үүсдэг. Циррозоор өвчлөгсдөд карнитин ба цайрын дутагдал үүсэх бөгөөд тухай бүр тодорхой шинж тэмдгээр илэрч байдаг. Антидиурэтик дааврын урвалаас үүдэн бие махбодоос магни болон фосфор ихээр илэрч удалгүй энэ хоёр бодисын дутагдал үүсдэг.

Continue reading

Рахитын урьдчилан сэргийлгээ

Хүүхэд рахитаар өвчлөхгүй байж болно

Хүүхэд эхээсээ хэрэгцээтэй бүхнээ авч төрөхөөс гадна заримыг нь жирэмсний сүүлийн 2-3 сард нөөцөлж авдаг. Түүнийхээ хүчээр 2-4 сар хүртлээ рахитаар өвчлөхгүй, цус нь багадахгүй байж чадна.

Continue reading

Тураалын эмчилгээ

Тураалын хөнгөн зэргийг эмчийн зөвлөгөөний дагуу эцэг эх гэртээ эмчлэх учир зөвлөгөөг хир чанд биелүүлэхээс эмчилгээний үр дүн шалтгаална.

Continue reading

Жирэмсэн үеийн зарим буруу ойлголтууд

I. Жирэмсэн байхдаа тамхи татах нь эхийн эрүүл мэндэд муу болохоос хэвлий дэх хүүхдэд огт нөлөөгүй гэцгээдэг. Энэ бол худал. Жирэмсэн эх тамхи татах нь хүүхдийг бага жинтэй, дутуу, эрхтэн тогтолцооны  согогтой төрөх гол шалтгаан болдог.

Continue reading