Tag Archives: бөөр

Давс бага хэрэглэ

Бөөр шээсний замын өвчтэй хүмүүс …

ДАВС БҮҮ ХЭРЭГЛЭ …

   Эрдэс давсанд натрийн давс, калийн давс, кальци, магни, фосфор, хлор зэрэг өдөр тутам шаардагддаг микро элементүүд, зэс, төмөр, цинк, марганц, хром, иод, фтор, зэрэг маш бага хэмжээгээр агуулагддаг. Бие махбодийн бодисын солилцоог эрдэс давс зохицуулж өгдөг. Хүний биед эрдэс давс илүүдэж дутагдахад сөрөг үр дагавартай. Бидний хоол хүнсэндээ хэрэглэдэг давс бол хлорт натри. Хүний өдөрт хэрэглэх давсны хэмжээ дунджаар 10- 15 мг байна.

  Давс бага хэрэглэх нь биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Зүрх судас болон бөөр, шээсний замын үрэвсэлтэй хүмүүс хоолны давсыг бага хэрэглэх хэрэгтэй. Хоолны давсыг байнга их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэвэл бөөр чулуужих өвчин үүсэхэд нөлөөлнө. Эрдэс давс нь ихэвчлэн шинэ жимс, ногоонд хадгалагддаг. Насанд хүрсэн хүний биед 2.5- 3.5 кг төрөл бүрийн эрдэс давс байдаг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдрх урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Дуу авиа эмчлэх чадалтай

 

дуу

Дуу авиа анагаах чадвартай байдаг гэдгийг хүн төрөлхтөн эрт дээрээ үеэс олж мэдээд өдөр тутмын амьдралдаа өргөн ашиглаж ирсэн байдаг. Жишээлэхэд, хамгийн анх бичиг үсэгтэй болсон иргэншил гэгддэг Эртний Египетэд нойргүйдэх гэгч таагүй эмгэгтэй хүмүүсийг эмчлэхдээ найрал дуу ашигладаг байж. Өрнө дахины соёлын өлгийг гэгддэг Эртний Грект мэдрэлийн системийн хямрал, буюу бидний хар яриандаа мэдрэлийн ядаргаа гэгддэг эмгэгийг эмчлэхдээ бүрээ дуугарагдаг байсан байх жишээтэй. Дорно дахины соёлын том өлгийг болсон Энэтхэгт мөн л ялгаагүй. Тодорхой хэмнэлтэй цан цохих, бүрээ үлээх, маань унших зэргээр дуу авианы хүчээр эмчилдэг байж. Continue reading

Чихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд

 

 Сүүлийн жилүүдэд манай улсад чихрийн шижин буюу хар яриагаар сахарын өвчин гэгддэг эмгэгийг тохиолдлын тоо огцом нэмэгдсэн. Үүнийг дагаад чихрийн шижин эмгэгийг дагасан олон луйвар гарах болов. Зарим хүн хүнийг сахарын өвчтэй байна гэх, зарим өвдөөгүй байна гэх. Зарим нь бүр эмчилгээ нь гарч ирээгүй байгаа чихрийн шижин өвчнийг эдгээнэ гэж өвдөж зовсон хүмүүсээс таван цаас саах юм. Иймд юуны өмнө энэ таагүй эмгэгийг туссан эсэхийг эхлээд баттайгаар тодорхойлох хэрэгтэй. Continue reading

Шээсний шинжилгээний талаар товч

  Шээс нь хүний бие махбодийн төлөв байдлын талаар маш ихийг өгүүлж чаддаг. Тиймээс ч өвчин эмгэг туссан үед эмч нар шээсний шинжилгээ хийх заалт бичиж өгдөг. Шээсний шинжилгээнд ямаршуу үзүүлэлтүүдийг голлон анхаардаг, тэдгээр ямар ач холбогдолтой болох талаар  товч тайлбар өгөх хэрэгтэй байх.
Continue reading

Хүний био цаг. Био цагаа дагаж чадвал урт насална

Цаг хугацаа гэдэг хүнээс үл хамааран тасралтгүй урссаар байдаг гэдгийг бүгд мэддэг. Харин амьд амьтан болгонд өөрийн гэсэн мөчлөг, хэмнэлтэй био цаг байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Уул шугамандаа бол хүн гадаад ертөнцийн цагаас гадна энэхүү өөрийн био цагийн хэмнэл, мөчлөгийг эвдэлгүйгээр дагаж чаддаг байсан бол эмнэлэгийн босгыг элээж цаг, мөнгөө үрэх хэрэг тун ч цөөн гарах байсан нь гарцаагүй. Continue reading

Цусны биохимийн шинжилгээ. Витамин В12

Витамин В12 (цианокобаламин, кобаламин) орлуулашгүй эрдэсийн элементүүдийг агуулж байдаг амин дэм юм.

Энэ амин дэм нь хүний биед нийлэгждэггүй болохоор хүнсний бүтээгдэхүүн зэргээр зөвхөн гаднаас авах боломжтой.

Continue reading

Кофе ба кофеин

Их уувал зүрхний өвчтэй болдог гэх мэтчилэн энэ ундааг тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй яриа олон. Зүрхний өвчин гэхээр та лав кофений талаар ярьж байгааг гадарласан байх. Иймд манай сайт кофе нэртэй энэ ундааны талаарх шинжлэх ухааны үүднээс батлагдсан зүйлсийг танилцуулахыг зорив.
Continue reading

Жирэмсний эхний үзлэг

Жирэмсний эхний 12 долоо хоногтойд буюу 3 сар дотор эмчид үзүүлж шинжилгээ хийлгэн хяналтанд орвол зохино. Энэ үед жирэмслэлт төрөлттэй холбоотой мэдээ мэдээлэл уншиж судлах, жирэмсэн эхчүүдийн сургалтанд хамрагдах нь тун чухал байдаг.

Continue reading

Бөөр

Бөөр нь хүний биед ялгаруулах болон дотоод шүүрлийн гэсэн 2 гол үүргийг гүйцэтгэнэ. Биеийн нийт жингийн 60-70 хувь нь ус байдаг ба бөөр нь биед байх ус болон давсны хэмжээг тогтвортой байлгаж, нийт шингэний хүчил шүлтийн хэмжээг тогтмол байлгах үүрэгтэй.

Continue reading

Эндометриоз

Анагаах ухааны статистикийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд эндометриоз нь хамгийн ихээр тархсан эмэгтэйчүүд -ийн өвчний нэг  юм байна. Өөрөөр хэлбэл  үрэвслийн өвчнүүд болон умайн хорт хавдрын дараа гуравдугаар ордог өвчин юм байна. Мөн эндометриозийг үүсэхэд хүрдэг шалтгааныг нь эрдэмтэд одоо хүртэл нарийн тодорхойлж чадаагүй байдаг.

Continue reading