Tag Archives: гоо сайхан

Эрүүл биед саруул ухаан оршино

Та тослог арьстай бол цай их уу

Цай бол Монголчуудын олон мянган жилийн турш ууж, хэрэглэж, ирсэн гол хоол ундны нэг болно. Ажиглаад байхад сүүлийн үеийн хүмүүс ундаа, пиво их хэрэглэж, цайны хэрэглээ харьцангуй багасаж байх шиг санагддаг. Энэ нь нэг зүйлийн дутагдал юм. Учир нь цай бол уламжилж ирсэн амттай сайхан унд мөртлөө бас ч нэг талаар хоолыг орлож ирсэн, олон төрлийн шим тэжэзлийг агуулсан унд билээ. Нэн чухал нь мах тос зэрэг хүнд чанарын хоол хүнс голлон хэрэглэдэг манай орны нөхцөлд цайгаа ууж байх нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай.

Цай нь мах тосыг зөв шингээж, тослогийг дарж байдаг гол зүйлийн нэг юм. Иймээс үе үеийн монголчууд бусад үндэстэн ястнаас илүү өөх тостой хүнс тэжээлийг хэрэглэдэг боловч зүрх судасны өвчин, даралт, тарга хэтрэх зэрэг өвчинд өртөх нь тус үндэстнүүдээс их ялгаагүй байж ирсэн. Үүнд цай нь ямар нэг хэмжээгээр ач тусаа өгөөд байгааг тэр болгон хүмүүс мэддэггүй. Цайнд олон төрлийн шим тэжээлийн бүрэлдэхүүн байдгаас гадна цай нь хүний биеийн шингээлтийг сайжруулж, нэн ялангуяа өөх тосыг шингээхэд чухал ач холбогдолтой байдаг юм байна.

Иймээс монголын уламжлалт ёсонд мах тослог хүнсээр хооллосны дараа цай уух нь тослогийг дарж, мах тосыг зөв шингээдэг он удаан амьдралын явцад аяндаа буй болсон нэгэн сайхан дадал зуршил юм. Орчин үеийн гадаад дотоодын эрдэмтэн мэргэжилтэнгүүдийн судлан мэдээлснээр цайнд доорх арван зүйлийн үйлдэл байдаг.

  1.  Өтлөх процесс явагдахыг удаашруулах нь Е витаминаас 18 % илүү
  2. Зүрх судас -ны өвчний үүсэлтийг багасгах, цус өтгөрөх буюу судасны хатууралд тустай.
  3. Ходоод гэдэс -ний хорт хавдрын үүслийг бууруулах.
  4. Цацраг эмчилгээний хороос болж, цусны цага&н бөөм цөөрөхөөс сэргийлнэ.
  5. Түргэн ба удаан чанарын гэдэсний үрэвсэлд тустай.
  6. Арьсны гоо сайхан ба арьсны тослогийг бууруулахад тустай.
  7. Тархи толгой -г сэргээж, цог золбоог нэмэгдүүлнэ.
  8. Зохих хэмжээгээр шээлгэх үйлдэлтэй бөгөөд өтгөн хаталтаас сэргийлнэ.
  9. Тослогийг шингээж сахар -ыг бууруулах үйлдэлтэй.
  10. Шүдийг цагаан болгох үйлдэлтэй.

Иймээс цайг зөв хэрэглэж, зөв сонгох нь хамгийн чухал гэдгийг мэдэх нь илүүдэхгүй байхаа. Цайг хүн төрөлхтөн 3000 жилийн өмнөөс эхэлж ашиглаж хэрэглэсэн түүх байдаг. Цайнуудаас сонирхуулж цөөхнийг дурдвал: Ши-хү лүнжин ногоон цай, Гуандуны Ү-лүн цай, Билө-цун цай, мо-фунцай, Ганхун цай зэрэг нь дээд зиндааны нэрт цайнууд ба цайны үйлдэл хэрэгцээг тодорхой хэмжээгээр үзүүлж чаддаг нэрт цайнууд болно. Одоогоор Япон, Англи, Хятад зэрэг олон орнуудад эдгээр цайны үндсэн үйлдэл дээр тулгуурлан тослогийг бууруулж, зүрх судасны өвчнөөс; сэргийлэх, тураах, хордлого тайлж өтгөн хаталтыг эмчлэх, сахар бууруулах зэрэгт өргөнөөр хэрэглэж байна.

 Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он