Tag Archives: зулбалт

Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд

Ерөнхий

Жирэмслэлтийг зохиомол аргаар таслах буюу аборт, үр хөндөлт нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэндэд тодорхой нөлөөг ямагт үзүүлж байдаг. Тиймээс үр хөндөлт нь цаашид жирэмслэх, жирэмсний явц зэрэгт нөлөөлөх нь гарцаагүй.

Аборт нь тэр болгон эмэгтэй хүний өөрийнх нь сонголт байдаггүй. Дотор эрхтэн, мэдрэлийн системийн хүнд өвчин зэргийг үед эмнэлгийн заалтын дагуу аборт хийлгэсэн байж болно. Гэсэн хэдий ч шалтгаанаасаа үл хамаараад үр хөндөлт нь таагүй үр дагаварт хүргэж болзошгүй.

Continue reading

Жирэмсэн эхчүүд ба архидалт

Жирэмсэн эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэхэд архи нь эхсээр дамжин үр хөврөлд хортой нөлөө үзүүлдэг болох нь батлагджээ. Архины шалтгаант хөврөлийн эмгэгтэй хүүхдүүдийн толгой жижиг, нүд солир, оюуны хомсдолтой бие бялдарын хөгжил нь саатанги, толгойн хэлбэр нь зөв биш, хөдөлгөөний хөгжилт нь муу байдаг байна.

Continue reading

Дутуу төрөлт

Удаан хүлээсэн жирэмслэлт болоход үр тогтолтоос хүүхэд төрөх хүртэл 9 сар болох ёстой. Энэ хугацаанд ирээдүйн эх ихээхэн анхаарал болгоомжтой байх ёстой. Дутуу төрөлтийн хамгийн айшигтай  төрөл нь амьгүй төрөлт юм. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар “дутуу төрөлт” гэсэн нэр томъёонд 37 долоо хоног хүртэлх хугацаанд төрөхийг оруулж ойлгодог. Энэ нь 22 долоо хоног хүртэл хугацаанд байвал зулбалт, түүнээс хойш 37 долоо хоногийн хугацаанд төрвөл бол дутуу төрөлт гэсэн үг.

Continue reading

Хомхой буюу герпес

Ерөнхий

Хомхой долоосон уруул

Герпес буюу хомхой нь бэлгийн замаар дамждаг вирусын халдварт євчин юм. Манайхан vvнийг бэлэг эрхтний “хомхой”  гэж нэрлэдэг. Анагаах ухаанд хэрэглэдэг “Герпес” гэдэг нэр нь эртний грекийн “герпейн” буюу мєлхєх, үсэрхийлэх гэсэн утгатай үгнээс гаралтай юм.

Continue reading