Tag Archives: зулбах

Тамхи ургийн хөгжлийг удаашруулдаг

Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр. Жил болгоны энэ өдөр тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд  ухуулан таниулдаг болоод нэлээд хэдэн жил болж байна. Жилдээ ганц удаа ч болов ямар гээчийн хор хэрэглээд өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хордуулж байгаагаа эргэж нэг харахад буруудах зүйл гэж юу байхав. Тэр тусам энэ жил  “Охид, эмэгтэйчvvдийг тамхины хор хөнөөлөөс t1-tmhiсэргийлье” гэсэн уриатай явагдаж байгаа болохоор тамхины хор хөнөөлийн асуудалд бүр ч нухацтай хандах хэрэгтэй.

Continue reading

Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд

Ерөнхий

Жирэмслэлтийг зохиомол аргаар таслах буюу аборт, үр хөндөлт нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэндэд тодорхой нөлөөг ямагт үзүүлж байдаг. Тиймээс үр хөндөлт нь цаашид жирэмслэх, жирэмсний явц зэрэгт нөлөөлөх нь гарцаагүй.

Аборт нь тэр болгон эмэгтэй хүний өөрийнх нь сонголт байдаггүй. Дотор эрхтэн, мэдрэлийн системийн хүнд өвчин зэргийг үед эмнэлгийн заалтын дагуу аборт хийлгэсэн байж болно. Гэсэн хэдий ч шалтгаанаасаа үл хамаараад үр хөндөлт нь таагүй үр дагаварт хүргэж болзошгүй.

Continue reading

Жирэмсэн эхчүүд ба архидалт

Жирэмсэн эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэхэд архи нь эхсээр дамжин үр хөврөлд хортой нөлөө үзүүлдэг болох нь батлагджээ. Архины шалтгаант хөврөлийн эмгэгтэй хүүхдүүдийн толгой жижиг, нүд солир, оюуны хомсдолтой бие бялдарын хөгжил нь саатанги, толгойн хэлбэр нь зөв биш, хөдөлгөөний хөгжилт нь муу байдаг байна.

Continue reading

Согтуурал гэж юуг хэлэх вэ?

Бие хүн болон нийгэмд сэтгэл санаа, ёс суртахуун, эрх зүйн хэм эмжээ, эд материалын болон биологийн хохирол учруулах хэлбэрээр архийг хэтрүүлэн хэрэглэхийг согтуурал гэж үздэг.

Continue reading

Жирэмсэн эхчүүд ба тамхины хор хөнөөл

2002 онд АДРА байгууллагаас хийгдсэн судалгаагаар, оюутнуудын 40 хувь, зөвхөн 12 настай хүүхдүүдийн 10-15 хувь нь тамхи татаж байна. Уушигны хорт хавдар -тай хүмүүсийн 87 хувь, зүрхний өвчин туссан хүмүүсийн 7 хувь, хөхний хавдар -тай хүмүүсийн 40 хувь нь тамхичид байна.

Continue reading

Умайн хүзүү бүрэн хаагдахгүй байх

Хэвийн жирэмсэн үед умайн хүзүү хаалттай, хүүхэд үтрээгээр доошоо гарахааргүй хэвлий дотроо бойжих боломжтой байдаг.

Continue reading

Хэвлий, хэвлийн доод хэсгээр базалж өвдөх

Жирэмсний 37 дахь долоо хоногоос өмнө хэвлий, хэвлийн доод хэсгээр базалж, ууц нуруугаар хөшиж өвдөх нь умайн гадуурх жирэмслэлт, зулбах, дутуу төрөх -өөр завдаж буйн шинж тэмдэг байж болно.

Continue reading

Цус багадалт

Жирэмсний үед төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүдэд цус багадалт цөөнгүй тохиолдоно. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон төрсөн эсвэл үр хөндүүлсэн, урьд нь цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.

Continue reading

Жирэмслэлт ба БЗДХ / ХДХВ / ДОХ

Хэдийгээр манай улсад ХДХВ/ДОХ (Хүний дархлал хомсдолын вирус/Дархлалын олдмол хомсдол)-ын тохиолдол цөөн бүртгэгдсэн боловч бэлгийн замаар дамжих халдварын тархалт буурахгүй байсаар байна. Ийм нөхцөлд ХДХВ/ДОХ-ын халдвар тархах эрсдэл өндөр байдаг.

Continue reading