Tag Archives: мэдрэл

Хүн таргалдаг ба шүдний дайсан

Эрүүл мэнд БА чихэр

Хүний амьдралын хэр хэмжээ дээшлэхийг дагалдан янз бүрийн чихэр, чихэрлэг амттаныг хүүхэд томчуулгүй өдөр тутам хэрэглэж байгаа билээ. Чихэрлэг зүйл нь нэг талаараа хүний бие махбодид шим тэжээл нөхөж, биеийг тамиржуулах чухал элементийн нэг бөгөөд нөгөө талаар чихэрлэг зүйл хэтэрснээр хүний биед маш олон сөрөг үр дагаврыг бий болгоно гэсэн байна.Чихэрлэг зүйлсийг хэтрүүлэн хэрэглэхийг архи уух, тамхи татах -тай зүйрлүүлж болох юм.Жишээ нь:

 1.Чихэрлэг бүтээгдэхүүнийг их идсэнээр бие доторх В1 багасч, мэдрэл ба булчин махны хөдөлгөөний чадвар буурдаг. Үүнээс болж хүний яс хэврэгшиж амархан хугарч гэмтэх нөхцөл болно.

2.Чихэр нь ходоодоор дамжин тун түргэн цусанд орж ходоодны багтаамжийг ихэсгээд цатгалан байдалтай болгодог. Үүнээс болж янз бүрийн амин дэм, уургийг багаар хүлээж авснаас шим тэжээлийн дутагдалд орж болно.

З.Чихрийг бактер задруулсны улмаас хүчил үүсгэдэг. Энэ хүчил нь шүдний пааланг гэмтээдэг. Чихэр нь яс ба шүдний кальц -ийг багасгадаг учир чихэр их иддэг хүүхэд болон насанд хүрсэн хүний шүд хорхойтох өвчин их тохиолдох нь гарцаагүй.

4.Ердийн үед хүний бие дэх чихрийн хэмжээ 0.08- 0.1-ийн хооронд байдаг. Хэт их чихэр идсэнээс цусан дахь чихрийн хэммжээ ихсэж, илүүдэл чихрүүд нь эсийн дотор өөх хэлбэрээр хаддгалагддаг. Иймээс хүн таргалдаг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдрач урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Сармис

САРМИС ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ

   Сармис гэдэг энэ жижигхэн ногоо маш олон зүйлд тустай байдаг байна. Сармис нь хоол шингээлтийг сайжруулж, бактерийг эсэргүүцэж, залуужуулах, бие махбодийн тамир тэнхээг нөхөх, хавдар өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй. Сармис нь цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлж, даралт бууруулах, хүний бие махбодийн витамин В хүлээж авахыг түргэтгэж, мэдрэлийн системийг хамгаалах түргэн удаан чанарын халдварт өвчнөөс сэргийлэх, хүний биеийн өөх, нүүрс ус -ны нэгдлийг шингээн авахыг зохицуулж чаддаг, Сармисанд төрөл бүрийн баялаг эд агуулагдаж байдаг. Сармиснын эд нь исэлдүүлэх ба бактер устгах чадалтай.

   Ялангуяа сүрьеэ өвчний бактерийг алж устгахдаа маш сайн юм. Сүрьеэ өвчний бактер нь нэгэн төрлийн өөхлөг чанартай зүйлийг шүүрүүлж бактер устгах бодисыг нэвтэрхийг харшилдаг юм байна. Сармисны эд нь усанд мөн өөхөнд уусамтгай чанартай тул сүрьеэ өвчний өөхлөг бүрхүүлийг нэвтлэн бактер -ийг хөнөөдөг. Мөн ходоод гэдсийг сэргээж, амин дэм -ийг сайн шингээн мэдрэл өвдөх, булчин мах шархиран өвдөх, мөр дал өвдөх зэргийг эмчлэх үйлчилгээтэй.

   Мөн ядаргаа сайн тайлна. Эртний Төвдийн лам нар сармисыг зуун насттай хамт архинд дэвтээн өдөрт ганц хоёрхон дуслаар ууж залууждаг байсан жишээ бий. Орчин үед дэлхий олон орнууд сармисыг ашиглаж хүний биед хэрэгцээ бүхий эм, бэпдмэлийг бүтээн гаргаж зах зээлд нэвтүүлсэн байдаг. Тэдгээр нь зүрх судсанд ашигтай, дархлаа сайжруулж үрэвсэл дарах ба хавдар өвчний эсрэг үйлчилгээтэй байдаг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхмшиг УБ хот 2006 он

Баянгол дүүргийн мэдрэлийн эмнэлгүүд

Эмнэлгийн нэр: Альфа долгион ХХК

Эмнэлгийн эрхлэгч: Д.Баярмаа
Үйлчилгээний чиглэл: Мэдрэл
Бусад үйлчилгээ: Мэдрэлийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, Электро-энцефалограф оношилгоо.
Холбогдох хаяг: БГД 5-р хороо “Одхийморь” компаны байранд 22м2
Утас: 99811723, 682185г

Эмнэлгийн нэр: Абухез ХХК-ний Өнөр эмнэлэг

Эмнэлгийн эрхлэгч: Т.Алтанхуя
Үйлчилгээний чиглэл: Мэдрэл
Бусад үйлчилгээ: Мэдрэл, мэс засал, нөхөн сэргээх эмчилгээний үзлэг оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө өгөх
Холбогдох хаяг: БГД 1-р хороо, 2-р хороолол 4-р байр, 29 тоотод, 40 м2 Continue reading

Сонгино Хайрхан дүүргийн мэдрэлийн эмнэлгүүд

Эмнэлгийн нэр: Анубулган ХХК-ний эмнэлэг

Эмнэлгийн эрхлэгч: С.Цэрэндаш
Үйлчилгээний чиглэл: Мэдрэл
Бусад үйлчилгээ: Мэдрэлийн өвчний үзлэг оношлогоо, эмчилгээ, зүү төөнө засал
Холбогдох хаяг: СХД 12-р хороо, 103-р бар 10-1 тоотод, 49.2 м2

Эмнэлгийн нэр: Ганжиг

Эмнэлгийн эрхлэгч: Ш.Ганчимэг
Үйлчилгээний чиглэл: Мэдрэлийн
Бусад үйлчилгээ:
Холбогдох хаяг: СХД 4 дүгээр хороо Ачтан-Элит 114 тоот
Утас: 99244632 Continue reading