Tag Archives: нойр булчирхай

Таны элэг өвчилснийг илтгэх 12 шинж тэмдэг

Хэвлий хөөх

Бага хоол идсэн хэдий ч, хэвлий хэсгээр тань хөөж, томроод байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. Энэ нь элэг муудсантай холбоотой байж болох бөгөөд нэгээхэн шинж тэмдэг нь юм. Хэрвээ таны гэдэс томорч, яг л жирэмсэн хүн шиг харагдаж, хөндүүрлэж эхэлвэл, яаралтай эмчид хандахыг зөвлөе. Continue reading

Ус

Биеийн дотор ус ихээр хуримтлагдснаас …

Биеиййн дотор ус ихээр хуримтлагдснаас таргалдаг

Таргалах буюу биеийн жин хэтрэх асуудал нь амьдрал дээр цөөн бус хүний сэтгэлийг зовоож байгаа асуудлын нэг. Таргалах өвчин нь эхэндээ бие махбодод төдийлөн их хор нөлөөгүй юм шиг санагддаг ч аажимдаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Эрэгтэйчүүд хэвлий гэдсээрээ илүү таргалдаг.

Харин эмэгтэйчүүд өгзег, гуя, мөр хэсгээрээ ихэвчлэн таргалдаг. Биеийн хэвийн жинг олъё гэвэл биеийн өндрөөс 100-105 гэсэн тоог хасвал жин нь гарна. Биеийн өндөр нь 170см бол 100- гхасвал 70кг болно. Биеийн өндөр нь 170 см бол 105 хасаж 65 кг болно. Хамгийн их нь 70 кг, хамгийн тохиромжтой хэвийн жин нь 65 кг болно.

Хэт таргалалтаас болж чихрийн шижин өвчин, зүрх судас -ны өвчин, элэг өөхлөх буюу даралт ихсэх, цөс нойр булчирхай -н өөрчлөлт, сарын тэмдэг өөрчлөгдөх, хөл муудах зэрэг олон муу үр дагавар үүсэж болзошгүй. Таргалах нь ерөнхийдөө бодисын солилцооны өөрчлөлт тэнцвэр алдагдсанаас болж өөх тослогийн хэмжээ хэтэрч биенд хуримтлагдсанаас үүсдэг. Удамшлын чанартай таргалах нь ч цөөнгүй байдаг.

Мөн цэвэр таргаас гадна биеийн дотор ус, натри хуримтлагдах, дотоод шүүрлийн чанартай зарим тарга, дааврын төрлийн эм -ийг зохисгүй хэрэглэснээс үүсэх тарга гэж байдаг тул ялган салган үзэх ёстой.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Дорно дахины анагаах ухааны сурвалж зохиолд элэгний өвчний ангиллыг тусгасан тухайд

Элэгний өвчний тухай бичиж үлдээсэн ном судрыг мөшгөж үзвэл олон зуун жилийн түүхтэй. Орчин үеийн анагаах ухаанд элэгний эмгэгийг олон улсын 10-р ангилалд К70-К77 хамаарууланг ангилсан байдаг бөгөөд олон улсын шинжээчдын бүлгээс 1994 онд хуралдсан Дэлхийн гастраэнтерологчдын  хуралд архаг гепатитын ангилалд оруулсан ангилал, архаг гепатитын идвэхжлийн илтгэх бүтэц зүйн ангилал (R.J.Knodell 1981, V.Desmet 1994) зэрэг байнга шинэчлэгдэж байна. Гэтэл уламжлалт анагаах ухааны өвчний ангилалыг олон улсын өвчний ангилалтай харьцуулан механикаар тулгах нь учир  дутагдалтай юм. Continue reading

Хоол боловсруулах систем

Өнөөдөр ходоод, элэг, цөс, нойр булчирхай гээд хоол боловсруулах системийн өвчин эмгэг манайхны дунд толгой цохиж байгаа нь гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Гуч гарсан таван хүнээс асуусахад багаар бодож хоёр нь цээж хорсдог, эсвэл ходоод өвдлөө, цөс өвдөөд гэсэн зовиуртай явдаг.

Continue reading

Цусны биохимийн шинжилгээ. Холинэстераз. Сийвэнгийн холинэстераз

Холинэстераз  /ХЭ/ нь элгэн үүсдэг фермент юм. Холинэстераз эд, ясны булчинд агуулагддаг. Сийвэнгийн гэгддэг холинэстераз нь элэг, нойр булчирхайнд байдаг бөгөөд элгээр цусанд ордог.

Continue reading

Цусны биохимийн шинжилгээ. ГГТ. Гамма ГТ (глутамилтранспептидаз)

ГГТ буюу гамма глутамилтранспептидаза (гамма ГТ)  нь амин хүчлийн солилцоонд оролцдог фермент юм. Гол төлөв элэг, бөөр, нойр булчирхайнд агуулагддаг.

Continue reading

Ходоодны үрэвсэл буюу гастрит

Ходоодны үрэвсэл нь ихэвчлэн хавар намрын улиралд ажиглагддаг. Ходоод төөнөж  байгаа мэт өвдөн, заримдаа дотор муухайрдаг. Гастрит нь ходоодны ханын салст бүрхүүлийн үрэвсэл юм. Үрэвсэл нь арван хоёр хуруу гэдэс рүү дамжсаныг гастродуоденит гэнэ. Эдгээр үрэвслийг хоёр ангилдаг, үүнд: ходоодны хүчиллэг ихэссэн ба багассан гэж.

Continue reading

Хөхний булчирхайн өвчин

Судалгаанаас үзэхэд эрэгтэйчүүдийн  34% нь  эмэгтэй хүний хамгийн их сэтгэл татдаг зүйл нь хөх гэсэн байна. Гэтэл үүний зэрэгцээ  эмэгтэйчүүдийн 87% нь  биеийн энэ хэсэгтээ сэтгэл дундуур явдаг байна. Нэг хэсэг нь түүнийгээ томсгох, нөгөө хэсэг  нь багасгах, гурав дахь хэсэг нь бүр хэлбэрийг нь өөрчлөх хүсэлтэй байдаг.

Continue reading

Архи ба амин дэмийн дутагдал.

Архичин хүнд голдуу А, В, Га, Br амин дэмийн дутагдал үүсдэг. Циррозоор өвчлөгсдөд карнитин ба цайрын дутагдал үүсэх бөгөөд тухай бүр тодорхой шинж тэмдгээр илэрч байдаг. Антидиурэтик дааврын урвалаас үүдэн бие махбодоос магни болон фосфор ихээр илэрч удалгүй энэ хоёр бодисын дутагдал үүсдэг.

Continue reading

Цөс чулуужих

Цөсний хүүдийнд буюу цөсний цоргонд  чулуу үүсэхийг цөс чулуужих өвчин гэдэг. Нэлээд  элбэг тохиолддог. Ихэнхдээ дунд насны хүмүүс, нас ахиж яваа буй тарган эмэгтэйчүүд өвчилдөг. Европ ба Америкт 50 наснаас дээшхи гурван эмэгтэйн нэг нь, дөрвөн эрэгтэйн нэгд нь тохиолддог ажээ.

Continue reading