Tag Archives: нүүрс ус

Сармис

САРМИС ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ

   Сармис гэдэг энэ жижигхэн ногоо маш олон зүйлд тустай байдаг байна. Сармис нь хоол шингээлтийг сайжруулж, бактерийг эсэргүүцэж, залуужуулах, бие махбодийн тамир тэнхээг нөхөх, хавдар өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй. Сармис нь цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлж, даралт бууруулах, хүний бие махбодийн витамин В хүлээж авахыг түргэтгэж, мэдрэлийн системийг хамгаалах түргэн удаан чанарын халдварт өвчнөөс сэргийлэх, хүний биеийн өөх, нүүрс ус -ны нэгдлийг шингээн авахыг зохицуулж чаддаг, Сармисанд төрөл бүрийн баялаг эд агуулагдаж байдаг. Сармиснын эд нь исэлдүүлэх ба бактер устгах чадалтай.

   Ялангуяа сүрьеэ өвчний бактерийг алж устгахдаа маш сайн юм. Сүрьеэ өвчний бактер нь нэгэн төрлийн өөхлөг чанартай зүйлийг шүүрүүлж бактер устгах бодисыг нэвтэрхийг харшилдаг юм байна. Сармисны эд нь усанд мөн өөхөнд уусамтгай чанартай тул сүрьеэ өвчний өөхлөг бүрхүүлийг нэвтлэн бактер -ийг хөнөөдөг. Мөн ходоод гэдсийг сэргээж, амин дэм -ийг сайн шингээн мэдрэл өвдөх, булчин мах шархиран өвдөх, мөр дал өвдөх зэргийг эмчлэх үйлчилгээтэй.

   Мөн ядаргаа сайн тайлна. Эртний Төвдийн лам нар сармисыг зуун насттай хамт архинд дэвтээн өдөрт ганц хоёрхон дуслаар ууж залууждаг байсан жишээ бий. Орчин үед дэлхий олон орнууд сармисыг ашиглаж хүний биед хэрэгцээ бүхий эм, бэпдмэлийг бүтээн гаргаж зах зээлд нэвтүүлсэн байдаг. Тэдгээр нь зүрх судсанд ашигтай, дархлаа сайжруулж үрэвсэл дарах ба хавдар өвчний эсрэг үйлчилгээтэй байдаг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхмшиг УБ хот 2006 он

Хоол боловсруулах систем

Өнөөдөр ходоод, элэг, цөс, нойр булчирхай гээд хоол боловсруулах системийн өвчин эмгэг манайхны дунд толгой цохиж байгаа нь гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Гуч гарсан таван хүнээс асуусахад багаар бодож хоёр нь цээж хорсдог, эсвэл ходоод өвдлөө, цөс өвдөөд гэсэн зовиуртай явдаг.

Continue reading

Шамбарамын үед хийх дасгал, дагах хоолны дэглэм

Ерөнхий

 Шамбарам нь хамгийн өргөн тархсан эмгэгүүдийн нэг юм. Гэдэсний зовиураар эмчид хандсан хүмүүсийн 40% хувь нь шамбарамтай байдаг гэсэн судалгаа бий. Цагаан мах гээд байдаг зүйл нь хошногоны салст бүрхэвчийн атираанууд юм.

Continue reading

Тэжээлийн бодис

Хоол хүнсний найрлагад агуулагдах тэжээлийн бодис нь хүүхдийн өсөлт хөгжил болон эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

Continue reading

Биологийн идэвхит нэмэгдэл

 Хүний эрүүл мэнд нь тухайн улсын анагаахын салбарын хөгжлөөс 12%,  удамшлаас 18 %,  амьдралын хэв маягаас 70% шалтгаалж байдгийг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Эндээс үзвэл эрүүл мэнд нь хүний амьдралын хэв маяг түүний дотор хооллолтоос асар их хамаарч байна. Үүнээс үүдэн хооллолт муу байх тусам эрүүл мэнд доройтно гэсэн ч болж байна.

Continue reading