Tag Archives: толгой өвдөх

Эрүүл хоололт

Өтгөн хатвал хөлийн ядам хуруугаа сайн хөдөлгө

  Хөлийн улны тоо томшгүй судас их тархитай нягт холбогдож биеийн бүх газарт хүрдэг. Хүн хөлийнхөө хуруу, улыг илж хөдөлгөх хэрэгтэй. Хөлийн эрхий хуруу нь элэг дэлүүний судасны нэвтрэх зам байдаг. Хөлийн эрхий хурууг сайн хөдөлгөвөл элэг дэлүүний үйл ажиллагааг сайжруулж, идэх дуршлыг нзмэгдүүлэн элэг дэлүүний хаванг анагаахад сайн. Хөлийн ядам хуруу нь цөстэй холбоотой учраас сайн илж хөдөлгөвөөс өтгөн хатах, шилбэ өвдөхөд тустай.

  Хөлийн чигчий хуруу давсаг -тай холбоотой байдаг болохоор сайн илж, хөдөлгөж байвал эмэгтэйчүүд -ийн савны хий, сав хазайсанд тустай гэж үздэг. Хөлийн улаа тогтмол илснээр үе мөч, хөл нуруу, хэвлий өвдөх, нойр алдах, бэлгийн чадавх муудах, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, толгой өвдөх, бөөрний үйл ажиллагаа муудах зэргийг эмчлэхэд тустай. Сүүлийн үед Хятад, Япон, Солонгос зэрэг азийн орнуудад хөлийн улны массаж өргөнөөр хөгжиж хүчээ авч байна.

  Хөлийн улаар дамжуулан биеийн цэгт хүрч хүнийг тайвшруулан, ядаргаа тайлж нэг зүйлийн алжаал тайлах эмгүй эмчилгээ болох тул хөл тавхайн массажийг нөхцөл байдалдаа тохируулан хийвэл сайн.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006он

Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангин

 Манайхан гүйлсэн булчирхай -н үрэвслийг ангин гэж нэрлээд сурчихсан байдаг. Ангин гэдэг латин хэлний боох, базах гэсэн утгатай “ango” гэсэн үгнээс гаралтай юм. Энэ өвчнийг өөрөөр тонизиллит гэдэг гүйлсэн булчирхайн үрэвсэл гэсэн утгатай болохоор илүү оновчтой.

Continue reading

Элэгний хатуурал буюу Цирроз

Архины цирроз болсон элэг[/caption]

эрүүл элэг

эрүүл элэг

Архи уусаар байгад элэгний циррозтой болчихсон гэнэ ээ гэх яриаг та лав энд тэнд явж байгаад сонсож байсан биз.  Үнэхээр ч согтууруулах ундаа, түүний дотор архийг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний циррозд хүргэх аюултай юм.

Continue reading

Гахайны томуу буюу А томуу

Шувууны томуу / ханиад гэгч зүйл дэгдэж нэг хэсэгтээ хүмүүсийг айлгаж байгаад арай гайгүй болсон. Гэтэл гахайны гэсэн тодотголтой бас нэг айхтар томуу дэлхийн хэмжээнд цар тахал болон дэгдэх дээрээ тулаад байгаа тухай яригдаж эхэллээ. Энэ талаар үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ихээр яригдаж байгаа болохоор бодит мэдээллийг товчлон хүргэсэн нь дээр гэж бодлоо.
Continue reading

Гар, хөл, амны өвчнийг гэрээр эмчлэх, асрах зөвлөмж

1. Гар, хөл, амны өвчний хөнгөн хэлбэрээр өвчилсөн буюу бага хэмжээний тууралттай, халуураагүй хүүхдийг 14 хоног гэрт нь тусгаарлаж, асарна.

2. Хүүхдийг өвчилсөн тухай сургууль, цэцэрлэг, өрхийн эмчдээ нэн даруй мэдэгдээрэй.

Continue reading

Мөнгөн ус, мөнгөн усны хордлого

Сүүлийн үед мөнгөн ус энд тэндээс их хэмжээгээр илэрч байгаа тухай мэдээ өдөр алгасахгүй гарах боллоо. Яагаад мөнгөн ус илрэх тоолонд ингэтлээ их сүр дуулиан болоод байгаа юм бэ? гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг.

Continue reading

Менингококк, менингит

Ерөнхий

Өвөл хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, олон тооны архаг өвчин сэдэрдгээс гадна хурц халдварт өвчнүүдийг тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар юм. Менингококкын халдварын хамгийн хүнд хэлбэрийг нь манайхан гол төлөв хар яриандаа цахилгаан менингит гэж яриад сурчихсан байдаг.

Continue reading

Эмэгтэйчүүдийн цэвэршилт

Нас ахих тусам ямар ч амьд  бие махбодид тийм ч таатай бус өөрчлөлтүүд гарна. Бодисын солилцоо удаашрах, эсийн шинэчлэлт саатах зэрэг залуу хүний зүүдэнд ч ордоггүй янз бүрийн асуудал ба өвчин эмгэг үүсдэг. Жишээлэхэд, эмэгтэй хүнд 50 наснаас хойш цэвэршилт явагддаг.

Continue reading

Таталт

Жирэмсний хожуу хордлогын хамгийн хүнд хэлбэр бөгөөд эхийн эндэгдлийн зонхилох шалтгааны нэг мөн. Цусны даралт ихсэлт, хаван, шээсэнд уураг илрэх шинжүүд өмнө нь илэрнэ. Таталт өгөх нь жирэмсний 20 долоо хоногоос хойш илрэх нь ноцтой хүндрэлийн нэг юм.

Continue reading

Жирэмсний эрт, хожуу үеийн хордлого

Жирэмсний эрт үеийн хордлого

Жирэмсний эхний саруудад толгой эргэж, дотор муухайрах, өглөөгүүр бөөлжис цутгах, хоолонд дургүй болох, үнэрт нь мэдрэг болох, аманд эвгүй юм амтагдах зэрэг шинжээр жирэмсний эрт үеийн хордлого илэрч болно.

Continue reading