Tag Archives: удамшина

Эрдэмтэд судлаачид

Монголчуудын дунд ходоод, элэгний ХОРТ хавдар газар авч байна

Хавдар удамших уу?
Энэ асуултын хариуд ихэнх эрдэмтэн судпаачид удамших бололцоотой, удамшина гэж хариулж байна. Европын цагаан арьстай хүмүүс хөхний хорт хавдар болон ходронхой гэдэсний хавдарт амархан нэрвэгддэг. Хятадын Гуанжу нутаг нь хамар, залгиурын хавдрын үүсэлтээр дэлхийд дээгүүр орж байна.

Үүгээр ч зогсохгүй энэ нутгийн хүмүүс аль ч газар нүүж шилжсэн хамар залгиурын өмөнд нэрвэгдэх нь амархан байдаг. Бразил улсад нэг хүнд хамар залгиурын өмөн үүссэн тухай тэмдэглэсэн байна. Тэр хүн нь Хятад улсын Гуандун мужийн хүн байжээ. Япоччуудын дотор ходоодны хавдрын үүсэлт нь өндөр байдаг. Хавай аралд суурьшиж байгаа Япончуудын эл үе угсаад нь ходоодны хавдар үүсэх магадлалтай байна.

Манай Монголчуудын дунд сүүлийн үед ходоод, элэгний хавдар нэлээд их хэмжээгээр газар авч байна. Судалгаагаар хавдар бол удамших хандлагатай дараагийн үеийн хүмүүст нь хавдар үүсэх магадлал илүү байдаг юм байна.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

103.mn Эрүүл мэнд