Tag Archives: фруктозамин

Чихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд

 

 Сүүлийн жилүүдэд манай улсад чихрийн шижин буюу хар яриагаар сахарын өвчин гэгддэг эмгэгийг тохиолдлын тоо огцом нэмэгдсэн. Үүнийг дагаад чихрийн шижин эмгэгийг дагасан олон луйвар гарах болов. Зарим хүн хүнийг сахарын өвчтэй байна гэх, зарим өвдөөгүй байна гэх. Зарим нь бүр эмчилгээ нь гарч ирээгүй байгаа чихрийн шижин өвчнийг эдгээнэ гэж өвдөж зовсон хүмүүсээс таван цаас саах юм. Иймд юуны өмнө энэ таагүй эмгэгийг туссан эсэхийг эхлээд баттайгаар тодорхойлох хэрэгтэй. Continue reading

Цусны биохимийн шинжилгээ. Фруктозамин

Фруктозамин нь глюкозыг цусны уургууд, тэдгээрээс альбуминтай харилцан үйлчлэлд орсны дүнд бий болдог. Фруктозамин нь цусан дахь глюкозын хэмжээг заагч үзүүлэлт юм. Чихрийн шижингийн оношлогоо, эмчилгээний үр нөлөөг хянахад фруктозамины хэмжээг тодорхойлох шинжилгээг ашигладаг. Фруктозамин нь хэмжилт хийхээс 2-3 долоо хоногийн өмнө цусан дахь глюкозын дундаж хэмжээг заадаг.

Continue reading