Tag Archives: халуурах

Томуу, томуу төст өвчний үед үзүүлэх тусламж үйлчилгээний зөвлөмж

Томуу, ханиадаар өвдсөн бол заавал эмчид үзүүлж байж эмийг хэрэглэнэ. Эмийн сангийн хүнээс шинж тэмдгээ хэлж эм авч уудаг дадлаас салах.  Continue reading

Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангин

 Манайхан гүйлсэн булчирхай -н үрэвслийг ангин гэж нэрлээд сурчихсан байдаг. Ангин гэдэг латин хэлний боох, базах гэсэн утгатай “ango” гэсэн үгнээс гаралтай юм. Энэ өвчнийг өөрөөр тонизиллит гэдэг гүйлсэн булчирхайн үрэвсэл гэсэн утгатай болохоор илүү оновчтой.

Continue reading

Гар, хөл, амны өвчин гэж юу вэ?

Гар-хөл-ба-амны хам шинж гэдэг нь гарын алга, хөлийн тавхай  хурууны завсар, амны салстад бижрүүт тууралт гарч , халуурч илэрдэг  энтеро вирусээр үүсгэддэг өвчин. Амьтнаас хүнд халдахгүй. Өвчтэй хүнээс халдвар тардаг.

Continue reading

Гар, хөл, амны өвчнийг гэрээр эмчлэх, асрах зөвлөмж

1. Гар, хөл, амны өвчний хөнгөн хэлбэрээр өвчилсөн буюу бага хэмжээний тууралттай, халуураагүй хүүхдийг 14 хоног гэрт нь тусгаарлаж, асарна.

2. Хүүхдийг өвчилсөн тухай сургууль, цэцэрлэг, өрхийн эмчдээ нэн даруй мэдэгдээрэй.

Continue reading

Менингококк, менингит

Ерөнхий

Өвөл хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, олон тооны архаг өвчин сэдэрдгээс гадна хурц халдварт өвчнүүдийг тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар юм. Менингококкын халдварын хамгийн хүнд хэлбэрийг нь манайхан гол төлөв хар яриандаа цахилгаан менингит гэж яриад сурчихсан байдаг.

Continue reading

Хоолны хордлогот халдвар ба хоолны хордлого

Баяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг нь бараг бичигдээгүй хууль болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй.

Continue reading

Мухар олгой

Аппендикс буюу мухар олгой нь мухар гэдэсний өт хэлбэрийн ургацаг бєгєєд нарийн бvдvvн гэдэс ний бараг зааг дээр оршино. Мухар олгой нь олон тєрлийн мэрэгчид, зарим нэг араатан амьтан, сармагчин болон хvнд байдаг.

Continue reading

Харханд хазуулснаас халуурах /Япон, Зvvн Өмнөд Ази/

Ерөнхий

Харханд хазуулсны дараах халууралт гэдэг нь амьтнаас хүн халддаг бактерийн гаралтай хоёр өвнийг ингэж нэрлэдэг юм. Эхнийх нь содоку гэдэг өвчин. Содоку гэдэг нь японы со буюу харх доку буюу хор гэсэн үгнээс гаралтай. Хоёр дахь өвчин нь стрептобациллын халууралт гэж нэрлэгддэг. Япон, Зүүн Өмнөд Азийн орнуудад ажиглагддаг

Continue reading

Халуурах /fever, лихорадка/

Биеийн халуун нь хэвийн хэмжээнээсээ нэмэгдэхийг халуурал /fever, лихорадка/ гэнэ. Халуурах нь хүний биеийн дулаан зохицуулалтын үйл явцад өөрчлөлт гарснаас үүдэлтэй. Энэ үед хүний биед дулаан зохицуулалтын төвийн идэвхийн өөрчилдөг пироген нэртэй онцгой бодис үүсдэг. Дийлэнх тохиолдолд янз бүрийн өвчин үүсгэгч вирус, бактер болон тэдний задралын бүтээгдэхүүнүүд нь пирогений үүргийг гүйцэтгэдэг.

Continue reading

Тураалыг таньж тусламж хайх

Тураал төрөлхийн ба олдмол 2 янз байна. хүүхэд төрөх үедээ хүүхдийн жинг уртад хуваахад 60-аас бага тоо гарч байвал төрөлхийн туранхай гэж үздэг.

Continue reading