Tag Archives: ханиад

Өвөл

ЦАСНЫ УСААР ХАНИАДЫГ ЭДГЭЭДЭГ

   “Ус чандмань эрдэнэ”, “Унасан газар шороо алт, угаасан ус рашаан” гэж Монгол түмэн миньусыг хүндэтгэн, цэвэр ариунаар нь онцгой анхааран эрхэмлэж ирсэн. Эрт дээр үеэс голын усанд бие угаах, хиртэй хувцсаа угаах, сүү буюу цагаан идээ ус руу оруулахыг туйлаас цээрлэдэг. Монголчууд усыг хатуу, зөөлөн гэж хуваан, цас бороо, гол мөрний усыг зөөлөн, худаг булгийн усыг хатуу ус хэмээн үзсээр ирсэн бөгөөд зарим усаар нь цай чанаж заримаар нь биеэ угаан, өвчнөө сувилж, биеэ чийрэгжүүлдэг байжээ.

  Булгийн ус амтлаг, ходоод өвдөх, могой хатгасан шарх, битүү яр, нэргүй хавдар, нүдний өвчин зэргийг эмчлэхэд тустай. Манайхан булгийн усыг “амьд рашаан” гэж үздэг . Худгийн усны ундаргатай нь сайн, тогтмол нь муу байдаг. Цэвэр тунгалаг ус нь сайн, борзон булингартай нь муу, амтлаг нь сайн, гашуун исгэлэн нь адаг гэдэг.
Шүүдрийн усыг шингэн тунгалаг, тодорхой амтгүй, сэрүүн зэргээр найман зүйлийн эрдэм төгөлдөр рашаан хэмээн үнэлж, таван махбодийг тунгалагжуулж насыг уртасгадаг хэмээн үздэг.

   Бороо ба цасны усыг сайтар буцалган цай чанаж уудаг. Энэ ус нь идээг шингээн, бадган өвчин ба гэдэс хөөхийг дарж, ханиадыг арилгана.
Рашаан усыг манайхан өвчин эмгэгийг засаж эрүүл энх болгодог Аршийн орны увидаст угаал хэмээн нэрлэдэг. Монгол оронд маш олон рашаан байдаг. Хүн болгон ач тусыг нь мэдэрч өвчин хуучаасаа салж байгаа билээ.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006он

Ханиад

Ханиадыг гэр зуураа ногоон сонгиноор эмчил

     Ханиад дэлгэрч байгаа үед гэртээ цуу буцалган ууршуулах, өглөө оройн хоолон дээрээ 2-3 ширхэг сармис идэх, лидэр-7, мана- 4, норов-7 танг буцалган гэртээ ууршуулах буюу хамар амаа утах, халуун бүлээнээр нь уух нь сайн. Мөн ногоон сонгино, цагаан гаа, улаан чавга гурвыг ихээхэн усанд буцалгаж хандлаад хөлсөө гартал ууж, сэвэхгүй байх хэрэгтэй. Хөнгөвтөр ханиадыг иймэрхүү маягаар эмчлэх, антибиотик буюу вирус -ийн эсрэг эм хэрэглэх, хүндэвтэр ханиадыг эмчид үзүүлж, зөвлөлгөө ёсоор эмчлүүлэх нь зүйтэй.

  Харин ханиадыг эмчлэхгүй хугацаа алдвал бронхит, хатгаа, ангина, тархины үрэвсэл зэрэг эрүүл мэндэд маш хортой өвчин болж үлдэх тул анхааралтай хандах нь зүйтэй болов уу.
Та бас доорхи аргуудаар гэр зуураа ханиадаа эмчлэх боломжтой.
1. Тал алим цагаан гаа хоёрыг хамтад нь буцалган шүүсийг өдөрт 3-4 удаа ууна.
2. Нохойн хошуунд витамин С ихээр агуулагддаг учраас дархлаа сэргээх журмаар хандалж өдөрт гурван удаа ууна.
3. Аньсны навчийг буцалган бага зэргийн зөгийн бал хийж өдөрт нэг аяга ууна.
4. Буцалсан сүүнд тарваган шийр хийн өдөрт 3 удаа уух
5. Сүүнд 24-ийн чихэр хийж халаан уух
6. Сармистай шөл уун хөлс гаргах
7. Мана-4,сороол 4 эмүүдийг буцалгаж уух
8. Содтой усанд гавар хийж утах

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдрач урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

www.103.mn Эрүүл мэнд

Сэргийлэх нь зүйтэй

ХАМАГ ӨВЧНИЙ ЭХ ҮҮСВЭР ХАНИАД

   Энд бид бүхний ярьж заншсанаар ханиад өвчин буюу хямаргаа дагшуурын тухай ярих болно. Хямаргаа нь олон зүйлийн вирусээс ууссэн үргэлж тохиолддог амьсгалын замын халдварт өвчин юм. Голдуу хамрын вирус, тахал, дагшуурын вирусээс үүснэ. Эдгээр вирус нь өвчтний шүлс, нус зэрэг шүүрдэс дотод хадгалагдаж, найтаах, ханиахад гарч ирээд агаараар дамжиж бусдад халдварладаг.

    Өвчтөний алчуур, аяга, савхаар бас халддаг. Хүмүүс даарч хөрч, ядарч биеийн дархлаа муудсан үед бас энэ өвчинд нэрвэгдэх нь хялбархан байдаг. Өвчний далд хугацаа нь нэг өдөр орчим болдог бөгөөд хоолой хатах, хамар, ам загатнах, гуншигнах, шингэн нус гоожих зэргээр илэрдэг. Заримдаа өвчин цааш хөгжиж, төвөнхийн мөгөөрсөн хоолой -д хүрэх тул дуу сөөнгө болох, ханиах, бөгших шинж илрэлүүд гардаг. 38 градус хүртэл халуурах, тамирдах, толгой өвдөх, хоолны зуршил буурах, бөөлжих, ходоод эвгүй оргих зэрэг шинж тэмдэг илэрдэг.

  Ханиад нь хэдийгээр хөнгөвтөр өвчин боловч дахин дахин тусах гээд байдаг учир сэргийлэх нь зүйтэй. Хятад эмнэлэгт тус өвчнийг ган- мо гэдэг бөгөөд бадган хүйтэн, хий халууны чанартай гэж хоёр зүйлд ангилан оношилж эмчилдэг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдрач урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх газар болон ЦЕГ ын харьяа хаяг тогтоох төвийн хүүхдүүдийг ханиад томууны эсрэг вакцинд хамрагдууллаа.

Вакцин хийлгэхэд өвдөхгүй

Хүйтэн сэрүүний улирал болж ханиад томуу дэгдэлт байдлаар тархдаг энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сертификат бүхий сайн чанарын GC FLU /influenza vaccine split virion,inactivated/ вакциныг Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн эцэг эхгүй, эмзэг хэсгийн өнчин 2-аас 18 насны 200 шахам хүүхэд болон Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхдийн хаяг тогтоох төвийн 20 гаруй хүүхдvvдэд “Ди Жи Би” ХХК үнэ төлбөргүй хийж буяны гараа сунгалаа.

Continue reading

ХАНИАД,ТОМУУНЫ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ: Ханиаднаас яаж сэргийлэх вэ?

Ханиад томуу нь хүйтний улиралд influenza овгийн RNA вирус ханиалгах найтаах үед агаарын замаар дамжин халдварлаж халуурах, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, нус гоожих, үе мөч өвдөх, бие сулрах, ядрах зэрэг шинж тэмдэгтэй бөгөөд хүндэрвэл вирусны хатгалгаа,цаашилбал вактерийн хатгалгаа үүсгэдэг. Ингэж хүндрэх нь зүрх судасны болон амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст онцгой аюултай байдаг. Хүүхдүүд өндөр халуурч, гүйлгэн суулгах ба таталт хүртэл өгч хүндэрч болно. Жил бүр 226 000 хүн томуугийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг ба тэдгээрээс 36 000 нь нас бардаг байна. Continue reading

Томуу, томуу төст өвчний үед үзүүлэх тусламж үйлчилгээний зөвлөмж

Томуу, ханиадаар өвдсөн бол заавал эмчид үзүүлж байж эмийг хэрэглэнэ. Эмийн сангийн хүнээс шинж тэмдгээ хэлж эм авч уудаг дадлаас салах.  Continue reading

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд

 Хүйтрээд ирэхээр гарцаагүй газар авдаг нэг зүйл бол ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчин эмгэг. Өдөр богиносож, хүйтрэх, ажил ба сургуулийн ачаалал нэмэгдэх, утаа тортогны хэмжээ ихсэх зэргийг дагалдаад хүний дархлаа сулардаг. Харин дархлаа нь суларсан бол ханиаднээс эхлээд элдэв өвчин эмгэгийн гол бай нь болж байдаг. Иймд дархлаагаа бэхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байх хэрэгтэй. Дархлаа бэхжүүлнэ гэхээр үнэтэй эм тариа, эмчилгээ гэх хэрэггүй. Хамгийн энгийн зүйлсийг ашиглан өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ дархлааг бэхжүүлэх боломжтой байдаг. Жишээлэхэд, сармис.

Continue reading

Усаар чийрэгжих хөтөлбөр

ус5 Хүйтэн сэрүүний улирал, хаврын тарчиг цагт даарч, хөрснөөс үүддэг элдэв өвчний тоо эрс нэмэгддэг. Ингээд л хүмүүс элдэв эмчид үзүүлж, эм тан авах гээд мөнгөө үрж эхэлдэг. Харин биеэ ус, агаараар чийрэгжүүлвэл даарч хөрөх тоолонд эмнэлгийн босго элээж, мөнгөө үрэх хэрэггүй болно.

Continue reading

Гахайны томуу буюу А томуу

Шувууны томуу / ханиад гэгч зүйл дэгдэж нэг хэсэгтээ хүмүүсийг айлгаж байгаад арай гайгүй болсон. Гэтэл гахайны гэсэн тодотголтой бас нэг айхтар томуу дэлхийн хэмжээнд цар тахал болон дэгдэх дээрээ тулаад байгаа тухай яригдаж эхэллээ. Энэ талаар үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ихээр яригдаж байгаа болохоор бодит мэдээллийг товчлон хүргэсэн нь дээр гэж бодлоо.
Continue reading

Компьютерийн гар 00-ийн суултуураас бохир

Английн хэсэг судлаачид Лондон хотын офисуудаас хоолны хордлого vvсгэдэг бактер илрэх эсэхийг шалгаж vзээд жинхэнэ шоконд орсон байна. Тэд нэгэн компаний офисыг сонгож аваад 33 гарыг нь шалгаж vзжээ.

Continue reading