Tag Archives: Хоол хүнс

Бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг хоол хүнс

Healthspan компанийн судлаачид 2000 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Эрдэмтэд тодорхой аминдэм, эрдэс баялгийн дутал бий болсныг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг байдгийг тогтоосон аж. Жишээ нь, бэлгийн дур хүсэл нь буурсан хүмүүст D аминдэм дутагддаг байна. Continue reading

хүний бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангаж, хугарсан яс, шархны эдгэрэлтийг түргэсгэх, биеийн дархлааг сайжруулдаг амин дэм.

Тамхи татдаг хүмүүс “С” витамин уу

    С амин дэм нь хүний бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангаж, хугарсан яс, шархны эдгэрэлтийг түргэсгэх, биеийн дархлааг сайжруулдаг амин дэм. С амин дэм нь төрөл бүрийн жимс ногоонд элбэг. Насанд хүрсэн хүн хоногт 70- 100 мг С амин дэм шаардлагатай байдаг. С амин дэм нь амтат ба халуун чинжүү, нохойн хошуу (хатаасан), байцаа, лууван, бууцай, яншуй, үхрийн нүд, чацаргана, сонгино зэрэг ургамалд их хэмжээгээр агуулагддаг. Нохойн хошуу жимсэнд С амин дэм бусад бүтээгдэхүүнийг бодвол хамгийн ихээр хадгалагддаг учир зун түүж зөв хатааж хандлан хэрэглэх хэрэгтэй.

  Хүний бие сульдахад С амин дэм хүний биед ихээр шаардагдцаг тул хоногт 5000 мг орчим С амин дэм ууж байх хэрэгтэй. С амин дэм дутагдвал хялгасан судас -ууд амархан хагарах, буйл үрэвсэх, хамраас цус гарах, цус харвах, ханиад томуу хүрэх, биеийн дархлаа сульдан ядрах шинж тэмдгүүд илэрдэг. Мөн С амин дэм /витамин/ нь олон янзын нянг устгаж өсөлтийг саатуулдаг. С амин дэм дутагдсаны улмаас хялгасан судасны хана тасарч, зүрх өвчлөх, цус харвахын гол шалтгаан. С амин дэм нь мөн харшилд эмчилгээний нөлөө үзүүлдэг.

   Бие махбодийн хоргүйжүүлэхэд С амин дэм маш чухал. С амин дэмийг өдөр тутам уух, мөн эм уухаас хойно эсвэл өмнө нь уувал янз бүрийн харшлаас сэргийлдэг. Уурлах, айх, сэтгэл хөдлөлийн улмаас үүссэн стресс нь цусан дахь өөх тос, холестрины хэмжээг эрс нэмэгдүүлэх боловч хоол хүнс -энд С амин дэм хангалттай бол стрессын хариу үйлдэл бага байдаг. Мөн нэг янжуурын хорт нэгдэл 25 мг С амин дэмийг задалдаг. Тиймээс тамхи татдаг хүмүүс С амин дэмийг хангалттай авч байх хэрэгтэй. С амин дэмийн багахан тун биеийн дархлааг сэрээдэг. С амин дэмийг их тунгаар хэрэглэх нь антибиотикоос ч илүү үр дүнтэй, хорт нөлөө байхгүй гэж олон эмч нар үздэг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдрх урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Эрүүл Бие

40- 60 НАС ХҮНИЙ ШИЖИР АЛТАН ҮЕ

   40- 60 нас бол хүний эрч хүчтэй амьдрах, зорилгоо гүйцээх хамгийн үнэтэй шижир алтан үе. Энэ хугацаанд хүн маш ихийг хийж бүтээж амьдралын ачаалал хамгийн их байдаг учраас хүний бие махбодийн бүх эд эс, эрхтэнд буюу хөгшрөлт явагддаг. Энэ хугацаанд биендээ анхаарал тавиагүйгээс болж маш олон хүн энддэг. Хүмүүс энэ цаг үеийг ойлгосноор илүү шим тэжээл, илүү амин дэм, энергийг зайлшгүй авах нь зүйтэй. Мөн ажил амьдрал, амралт чөлөөт цагаа зөв зохистой тохируулж энэ үеийг тайван өнгөрүүлж эрүүл чийрэг, урт удаан наслахад боломж байна гэдэгт итгэх учиртай.

   Нийгмийн байдал, амьдрал ахуй сайжирснаас хүмүүсийн хэрэгцээ улам нэмэгдэн, үүний хамтаар цусны даралт ихсэх, зүрхний өвчин, чихрийн шижин өвчин зэрэг эрсдэлтэй эмгэг газар авах нь их болсон байна. Хүмүүс олон янзын хоол хүнс тэжээлийг цаг баримтлалгүй, хольж хутган идэж мөн хөдөлгөөн хийхгүйгээс таргалж өвчин үүсгэх магадлал ихэсдэг. Эртний хүмүүс тогтсон горим тогтоон цаг хугацаа гарган биеэ сувилдаггүй. Харин зөвхөн өдөр тутмын ажил амьдрал дундаа биеэ гамнан сувилдаг учраас өвчин хууч тусах нь одоогийн хүмүүстэй харьцуулахад бага байсан байна.

  Харин сүүлийн үеийн хүмүүс өвчилсөн буюу хөгширсөн үедээ сая урт насалж удаан жаргах тухай бодож арчилгаа хийснээр нэгэнт өтлөө бие эргэн хурдан сэргэж чадахгүй учраас хүсэл эрмэлзлээ биелүүлэхэд хүндрэлтэй болдог жишээ олон байдаг. Нөгөө талаар эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар мэдлэг хомс байдгаас өвчинд нэрвэгдэх нь их байна.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Хүний биеийн илч

ӨВӨЛ УУРАГ ИХТЭЙ ХООЛ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ

Өвлийн хүйтэнд хүний хоол идэх дуршил ихсэж, хоол хүнс -ний хэрэгцээ нэмэгдддэг. Хүн ба хөхтөн амьтад нь биеийн тогтмол дулаантай байдаг. Цаг агаарын тааламжтай дулаан нөхцөлд хүний биеэс минут бүрт 2 калори орчим илчлэг ялгардаг. Харин хүйтэн болж 0 градус -аас доошлох тутам их илч ялгаруулдаг тул тогтмол биеийн дулаанаа хадгалахын тулд зузаан хувцас өмсөж хөдөлгөөн бага биеийн даац нэмэгдэх мөн илчилэгийн хэмжээ хорогддог юм.

Хүний биеийн илчийн хангалт нь голцуу чихрийн төрлөөс үүсдэг. эхдээ дан ганц чихэр биш бас өөх тос нь илч үүсэхэд нөлөөлнө. Иймээс өөх тосыг өвөлд нэлээн хуримтлуулах нь зүйтэй юм. Бид хүний мэдэж байгаагаар өвөл ичдэг тарвага, баавгай зэрэг ичээний амьтад намар маш сайн хоол хүнс идэж биеэ таргалуулаа ичддэг билээ. Иймээс өвөл илчлэг шимтэй хоол хүнсийг өргөнөөр хэрэглэж болно. Хонины мах халуун чанартай учир тамир тэнхээ нөхөж хүйтнийг арилгана.

Тахианы мах бүлээн, тэгш чанартай учир хүйтэн, нойтон, сааг арилгана гэдэг. Өвлийн хүйтэн улиралд уураг ихтэй хоол хүнсийг зохистой хэрэглэх хэрэгтэй.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

“Хоолны хордлогот халдвараас сэргийлэх”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах” ДЭМБ-аас гаргасан 5 түлхүүр зөвлөмж

Нийт ард иргэддээ хоолны хордлогот халдвараас сэрэмжлүүлж ДЭМБ-аас гаргасан 5 түлхүүр зөвлөмжийг өгч байна. Үүнд:  Continue reading

ГҮҮНИЙ СААМЫН ШИМТ ЧАНАР, ХЭРЭГЛЭЭ

Оршил

Гүүний саам сувиллын хүнс, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох манай орны томоохон, өвөрмөц нөөцийн нэг юм.

Манай орон 2 сая гаруй адуутай, үүнээс 900 гаруй мяган саалийн гүүтэй. Судалгаагаар саалийн 3 сарын хугацаанд нэг гүүнээс 500-600л саам гардаг байна. Continue reading