Tag Archives: хүний биед

Ялзарч муудсан хоол хүнсийг хэрэглэхээс сэргийлэх

Хавдраас сэргийлэх хамгийн сайн боломжууд

– Хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэгийг өөртөө буй болгож чадсанаар хавдар өвчний үүсэлтийг гуравны нэгээр багасгаж чадна гэж шинжпэх ухаанд үзжээ.
– Өөх, тосыг хэтэрхий ихээр биендээ хуримтлуулж болохгүй. Нэг талаар өөх хэтэрвэл хүн таргална. Нөгөө талаар өөхөнд маш олон хавдар үүсгэх бодис агуулагдаж байдаг. Судапгаагаар хүний биед өөх хэтэрвэл эмэгтэйчүүд хөхний булчирхайн хавдар болох ба эрэгтэйчүүд түрүү булчирхайн хавдар болох шалтгааныг үүсгэдэг.
– Утсан буюу давсалсан хоол хүнсийг бага хэрэглэх нь сайн.
Нүүрсэн түлшээр утах буюу хатааж болгоход фенил буй болж, энэ бодис нь ходоодны булчирхайн хавдар, цусны хавдар үүсгэдэг юм. Давсалсан бүтээгдэхүунд их хэмжээний дутуу азот хүчлийн давс агуулагдаж байх тул хавдар үүсгэдэг дутуу азот хүчлийг бий болгодог.

– Ялзарч удсан хоол хүнсийг хэрэглэхээс сэргийлэх ялзарч, удсан хоол хүнсэн дотор элэгний хавдар үүсгэх туйлын хортой эд байдаг.
– Тамхи, архийг цээрлэвэл сайн. Архи их ууснаар хүний биеийн эсэргүүцэх хүчийг сулруулж, хавдрын халдамтгай чанарыг нэмэгдүүлдэг. Архи нь хавдар үүсгэх бодисын уусахыг түргэтгэдэг.

Тамхи -н дотор нэлээд олон хавдар үүсгэх бодис байдаг тул тамхи их татдаг хүн хавдар өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Ялангуяа уушигны хавдарт хурдан нэрвэгддэг. Амьдралаас сайн энерги авч сурах хэрэгтэй. Ажиллах, амрах, хоол тэжээлээ тохируулж, баяр баясгалантай байх нь өөрийн өвчин эсэргүүцэх хүчээ амархан алдахгүй байх нэг гол зүйл болно.
– Уурлаж бухимдахгүй байх
– Хүнс тэжээлийн дотроос амтат төмс, загасны төрөл, буурцаг, лууван, ширхэглэг хүнс зэргээс байнга хэрэглэж байвал хавдраас сэргийлэх чухал ач холбогдол үзүүлнэ.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

 

Давс бага хэрэглэ

Бөөр шээсний замын өвчтэй хүмүүс …

ДАВС БҮҮ ХЭРЭГЛЭ …

   Эрдэс давсанд натрийн давс, калийн давс, кальци, магни, фосфор, хлор зэрэг өдөр тутам шаардагддаг микро элементүүд, зэс, төмөр, цинк, марганц, хром, иод, фтор, зэрэг маш бага хэмжээгээр агуулагддаг. Бие махбодийн бодисын солилцоог эрдэс давс зохицуулж өгдөг. Хүний биед эрдэс давс илүүдэж дутагдахад сөрөг үр дагавартай. Бидний хоол хүнсэндээ хэрэглэдэг давс бол хлорт натри. Хүний өдөрт хэрэглэх давсны хэмжээ дунджаар 10- 15 мг байна.

  Давс бага хэрэглэх нь биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Зүрх судас болон бөөр, шээсний замын үрэвсэлтэй хүмүүс хоолны давсыг бага хэрэглэх хэрэгтэй. Хоолны давсыг байнга их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэвэл бөөр чулуужих өвчин үүсэхэд нөлөөлнө. Эрдэс давс нь ихэвчлэн шинэ жимс, ногоонд хадгалагддаг. Насанд хүрсэн хүний биед 2.5- 3.5 кг төрөл бүрийн эрдэс давс байдаг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдрх урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он