Tag Archives: Хүүхэд

Гэр бүл ба эцэг эх

Гэр бүлийн дарамт хүүхдийн эрүүл мэндэд хортой

     Үр хүүхэд ертөнцөд эцэг эхээ баярлуулан төрдөг. Халуун дулаан хайр энхрийллээр угжигдан өсөх ёстой үр хүүхэд насанд хүрэгчдийн амьдралын тоглоом зугаа болж байгаа нь  юутай харамсалтай. “Хүүхэд бол хөгжим” гэж Р.Чойном хэлсэн байдаг. Хүний сэтгэл хөгжим сонсоод тайтгардагта! адил хүн хүүхдээ харж, сонсож сэтгэлийн баясал авдаг. Гэвч манай нийгмийн хөгжил, хүмүүсийн амьдралын чадавхи, гэр бүлийн салалт, тогтворгүй байдал, эцэг эхийн зан төрх хайнга байдал зэргээс шалтгаалж өнөөдөр маш олон хүүхдүүд өлмөн зэлэн орох оронгүй, сурах сургуульгүй хүний хайр энхрийллээс шоовдорлогдон хамгийн муухай доромжлолыг амсан амьдарч байгаа нь цөөнгүй.

  Хүүхдүүдийг зовлонгийн далайд унагаж байгаа нь гэр бүлийн салалт. Үүнээс болж өсвөр насны хүүхдийн шархтай болж эцэг эхийн хайраас холдож, эзэнгүйдэн хорчийж хатсан цэцэг шиг болж байна. Энэ нь хүүхдийн өсөлт, бойжилт ирээдүй маш ихээр нөлөөлнө. Цочимтгой хүүхдийн эцэг эх нь архичин хүмүүс байдаг. Үргэлж үүд хаалгаа чангаар нүдэж, эхнэрээ зодох нь нялх балчир хүүхдийн оюун санаа болон бойжилтонд сөргөөр нөлөөлж үргэлж яарах, хар дарж зүүдэлэх шөнө уйлах, орондоо шээх, зүрх нь чичрэн нүд нь бүрэлзэх худал хэлэх, догшин зан авиртай болдог.

   Гэр бүл салалтаас болж хүүхдийн сэтгэцэд их өөрчлөлт гардаг. Хүүхэд уурлах бухимдах нь ихэсч, эцэг эхээ санаж хугацаанд өнчрөн ганцаардсаар хүүхдийн өсөлт удаашрах, бэтэгшрэх, хоол унднаас гарах, сэтгэл үргэлж зовох, ноомс болох, намайг хайрлах хүнгүй гэж бодон бусдыг өшрөх, хэрцгий болох ба ирээдүйн амьдрал нь тэр чигээрээ хар сүүдэрт автагдана. Иймээс хүмүүсээ бидний ирээдүй үр хүүхдээ нулимстай нүдтэйгээр орчлонг бүү туулуулъя. Үүргээ ухамсарлаж ирээдүйгээ харж амьдаръя. Бид үр хүүхэддээ хэрхэн хандаж байна, хандпагаар бидний хүүхэд өөрийн хүүхэддээ хандах болоно.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдрач урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Бяслаг

Таны хүүхдийн өсөлт удаан байвал бяслаг идүүл

    В1 амин дэм нь хүний бие дэх нүүрс усны солилцоонд чухал уүрэг гүйцэтгэж мэдрэлийн эсийн бодисын солилцоог хэвийн явагдах нөхцөлийг хангана. Энэ амин дэм нь мэдрэлийн үрэвслийн эсрэг сайн үйлчилдэг. В1 амин дэм нь хуурай исгэгч, шар айрагны исгэгч, бууцай, гахайн мах, зэрэгт илүү хэмжээтэй байдаг. В1 амин дэм дутагдвал ходоод гэдэсний замын үйл ажиллагаа хямарч хоолонд дургүй болох, ядрах шинж илэрнэ .

   В2 амин дэм нь хүний өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдөг. В2 амин дэмээр баялаг бүтээгдэхүүнд шар айрагны хуурай исгэгч, сүү, аарц, бяслаг, вандуй, бууцай, гоньд, амтат ногоон чинжүүнд байдаг. В2 амин дэм / витамин / дутагдвал өсөлт зогсох, уруул хагарах, арьс хуурайших, бөөлжих, суулгах, зэрэг шинж илэрч болно.

    В6 амин дэм нь төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. В6 амин дэмээр баялаг бүтээгдэхүүнд тахианы мах, хонины мах, үхрийн мах, өндөг, шар будаа, цагаа будаа амтат ногоон чинжүү, гадил зэрэг орно. Энэ амин дэмийг хоол хүнсээр дамжуулан авдаг тул сүүлийн үед энэ дутагдал ховор тохиолддог болсон. В6 амин дэм болон бусад олон тэжээлт бодис шээс ялгарах нь хичнээн их байвал алдагдал нь тэр хэмжээгээр их байна.

  В6 амин дэм нь жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой ихээр дутагддаг. Үүнээс болоод огиулж бөөлжих, шамбарам, булчингийн агшилт сулрах, татах, салганах, толгой эргэх, хэт цочролд орох, цус багадах, амны хөндийн салст бүрхэвч үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006он

Хүний биеийн суурь халуун ба жирэмсний төлөвлөлт, хүүхдийн хүйс төлөвлөлт

Ерөнхий

Энд товч толилуулж байгаа биеийн суурь дулаан буюу базаль температурыг хэмжих аргыг Дэлхийн
Эрүүл Мэндийн Байгууллага нь үр тогтох чадварыг судлах үндсэн хоёр аргын нэг нь гэж хүлээн
зөвшөөрсөн байдгийг хэлэх хэрэгтэй. Хүний биеийн базаль температур буюу суурь дулаан нь сарын
тэмдэгийн мөчлөгийн туршид эмэгтэй хүний янз бүрийн гормоны нөлөөгөөр өөрчлөгдөж байдаг.
Тухайлбал, өндөгөн эсийг гадагшлах үед ялгардаг гормоны нөлөөгөөр өөрчлөгдөнө. Харин жирэмсэн
болохын тулд өндөгөн эс гадагшлах үйл явц хэвийн байх ёстой гэдгийг охид, бүсгүйчүүд маань мэдэж
байгаа биз.

Явц

Үр тогтох хамгийн тохиромжтой үед буюу өндөгөн эс гадагшилсны дараагаар эмэгтэй хүний биед
прогестерон нэртэй гормон ихээр ялгардаг. Энэ гормон ялгарснаар өндөгөн эс гадагшилсны дараах
хоёр хоногийн туршид хүний биеийн суурь дулаан нь 0,4-0,6 градусаар нэмэгддэг. Өндөгөн эс нь
ойролцоогоор сарын тэмдэгийн мөчлөгийн дундуур гадагшилж мөчлөгийг өмнөх ба удаах гэсэн хоёр
дахь хэсэг гэсэн хоёр хэсэгт хувааж өгдөг.

Өндөгөн эс гадагшлахаас өмнөх буюу эхний хэсэгт эмэгтэй хүний биеийн дулаан нь гол төлөв өндөгөн
эс гадагшилсны дараах буюу хоёр дахь хэсгээс бага байдаг. Прогестерон даавар хангалттай ялгарсан
нөхцөлд мөчлөгийн дунд үеэс эхлээд биеийн дулаан нэмэгдэж эхэлдэг нь өндөгөн эс гадагшилсан
гэдгийг илтгэх найдвартай шинж тэмдэг болж өгдөг. Өндөгөн эс гадагшилсны дараах хэсэг буюу хоёр
дахь хэсэг нь хэвийн нөхцөлд 13-14 хоног үргэлжилж байгаад биеийн юм ирэхийн өмнө халуун нь
ахиад 0,3 градус орчмоор буудаг.

Иймд базаль температур буюу суурь халуун нь нэг мөчлөгийн туршид өөрчлөгдөлгүй нэг түвшинд байх,
өөрөөр хэлбэл температурын өөрчлөлтийг харуулсан график нь уналт өгсөлтгүй байх нь өндөгөн эс
гадагшлахгүй байгааг илтгэж байж болзошгүй юм. Харин өндөгөн эс гадагшлахгүй байгаа тохиолдолд
жирэмслэх боломжгүй.

Халууны шил сугандаа хавчуулах аргаар хэмждэг дулаан чинь суурь халуун биш юм уу гэсэн асуулт
гарах нь зүйн хэрэг. Хамаг учир хүний биеийн температурын өөрчлөмтгий байдагт байгаа юм. Хүний
биеийн дулаан нь өдрийн туршид өөрчлөгдөж байдаг. Их хөдөлвөл нэмэгдэнэ, даарвал буурна, халуун
хоол идвэл нэмэгдэнэ, зузаан хувцас өмсвөл нэмэгдэнэ, усанд орвол буурна г.м. маш олон зүйлийн
нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг болохоор биеийн температурыг хэмжихэд хамгийн тохиромжтой
цагийг сонгоно гэдэг тун бэрхшээлтэй болдог. Тиймээс л хүний биеийн суурь температур буюу
зургаан цаг унтасны дараах тайван үеийн температурыг хэмждэг.

Шаардлага

Дараах тохиолдолд эмэгтэйчүүдэд суурь температураа хэмжин, өөрчлөтийнх нь графикийг гаргах
зөвлөгөөг өгдөг, үүнд:
-Жилийн турш жирэмслэж чадахгүй байх
-Эмч үргүйдэл байж болзшогүй гэж таамагласан үед
-Эмч дааврын алдагдал үүссэн гэж таамгласан үед
-Жирэмслэх магадлалаа нэмэгдүүлэхийг хүсвэл
-Хүүхдийнхээ хүйсийг төлөвлөх аргачлалыг туршиж байгаа үед
-Өөрийн бие махбоди дотор болж байгаа үйл явцыг ойлгон хянахын тулд.

Бүх журмыг ягштал баримтлан хэмжиж гаргасан суурь дулааны график нь мөчлөгт өндөгөн эсийн
гадагшлалт бий эсэхийг харуулж чадна. Гэхдээ таны байгуулсан графикийг үндэслэн жинхэнэ бодит
онош, дүгнэлт хийж чадах хүн бол зөвхөн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч гэдгийг мэдэж авах
хэрэгтэй.

Та гурван мөчлөгөөс байгагүй хугацаанд суурь температураа/халуунаа хэмжиж байж өндөгөн эс
гадагшлах огноо, үр тогтоход хамгийн таатай үе, дааврын өөрчлөлт зэргийн талаарх хангалттай
мэдээлэл цуглуулж авна гэдгийг тогтоож авах хэрэгтэй.

Хэмжих дүрэм

Хүний биеийн суурь температур/ суурь халууныг хэмжихдээ дараах дүрмийг ягштал баримтална,
эдгээрт:

-Суурь халуунаа мөчлөгийн дуртай өдрөөс эхлэн хэмжиж болох ч мөчлөгийн эхний өдрөөс буюу биеийн
юм ирсэн өдрөөс эхлэн хэмжих нь хамгийн тохиромжтой байдаг.

-Температурыг хэмжихдээ нэг сонгож авсан аргаа тууштай хэрэглэнэ. Халууныг амны хөндий, үтрээ,
шулуун гэдсээр хэмжиж болно. Халууны шилийг суганд хавчуулах замаар температур хэмжих нь өндөр
нарийвчлал багатай тул бодит үр дүн өгдөггүй. Тэгэхээр дээр дурдагдсан гурван аргын аль нэгийг
нь сонгож аваад түүнээ нэг мөчлөгийн туршид өөрчлөлгүйгээр ягштал дагах хэрэгтэй.

-Ингхэдээ амны хөндийн температурыг үзэж байгаа бол халууныг шилийг хэлэн доороо хийгээд амаа
жимийн 5 минутын турш хэмжинэ. Амны  хөндийн халууныг хэмждэг тусгай халуун шил байдаг.

-Үтрээ, эсвэл шулуун гэдсээр температур хэмжих үед хугацаа нь 3 минут байна.

-Халуунаа үзэхдээ өглөө, сэрсэн даруйдаа орноосоо босолгүйгээр хэмжинэ.

-Нойр бүтэн, 6 цагаас багагүй байх ёстой.

-Халууныг зөвхөн тогтсон цагт хэмжих ёстой. Хэмжих цагаас 30 минутаас илүү хоцорвол хэмжилт нь
бодит байдлыг илтгэж чадахгүй.

-Дижилтал буюу электрон халууны шил, мөнгөн устай халууны шил аль алинаар нь хэмжиж болно. Нэг
сонгож авсан халууны шилээ нэг мөчлөгийн туршид солихгүй байх нь чухал. Тоон халууны шил нь
үтрээ, шулуун гэдсээр халуун үзэхэд тийм ч тохиромжтой биш гэж үздэг. Шулуун гэдсээр халуун
хэмжих нь илүү бодит гэж үздэг бөгөөд шулуун гэдэсний халуун шил гэж тусгай, илүү нарийхан
халууны шил байдаг тул эмийн сангуудаас асуух хэрэгтэй. Гэхдээ олдохгүй бол ердийн мөнгөн устай
халууны шилээр үзсэн ч болно.

-Мөнгөн устай халууны шилээр хэмжиж байгаа бол унтахаасаа өмнө сэгсэрч бэлэн болгох ёстой. Учир
нь өглөө босоод хэмжихийн өмнө сэгсрэх үед таны биеийн суурь дулаан өөрчлөгдөж болзошгүй.

-Суурь халууны заалтыг заавал тэмдэглэн авна. Хол замд явах, онгоцоор нисэх зэрэг нь суурь
температурт мэдэгдэхүйц нөлөөлж болзошгүй. Ингэж замд явсан бол тухай бүрт заавал тусгай
тэмдэглэл хийх хэрэгтэй.

-Ханиад, томуу г.м. халууралт дагалддаг өвчин туссан үе суурь дулааны үзүүлэлт нь бодит байдлыг
илтгэж чадахгүй тул эдгэртлээ буюу халуун хэвийн болох хүртэл хэмжилт хийхээ зогсоож болно.
Ингэж халуурч өвдсөн бол тухай бүрт заавал тусгай тэмдэглэл хийнэ.

-Нойрсуулагч эм, тайвшруулах эм, дааврын бэлдмэл зэрэг нь суурь дулаанд нөлөөж болно. Энэ мэтээр
ямар нэг ууж байгаа бол заавал тусгай тэмдэглэл хийнэ.

-Жирэмслэлтээс хамгаалах ерөндөг уухтай зэрэгцэн суурь халуун хэмжих аргыг хэрэглэх нь ямар ч
утгагүй.

-Архи, дарс, шар айраг г.м. согтууруулах ундаа хэрэглэсний дараах суурь дулаан нь өөрчлөгдөж
болзошгүй тул мөн бодит байдлыг илтгэж чадахгүй. Ингэж согтууруулах ундаа уусан бол заавал
тэмдэглэж байх ёстой.

-Дийлэнх тохиолдолд суурь температурын графиктай танилцсаны дараагаар эмч нэмэлт шинжилгээ,
үзлэг хийж байж онош тавьдаг, тэгэх ч ёстой гэж үздэг.

Суур температурын графикийн жишээ

Суурь температурын график хийхийн тулд дөрвөлжин шугамтай цаас хэрэг болно. Тэндээ

Хэмжилт хийсэн мөчлөгийн өдөр, хэмжилт хийсэн огноо, хэмжилт хийсэн цаг, хэмжилтын заалт буюу
халуун шилэн дээрх температурын заалтыг тэмдэглэнэ. Мөн хэмжилт хийх өмнөх өдөр эм, согтууруулах
ундаа уусан эсэх, бэлгийн хавьталд орсон эсэх, өвдөж халуурсан эсэх, биеийн юм их бага, эсвэл
хэвийн ирсэн эсэхийг тэмдэглэнэ.

Мөчлөг тус бүрийг тус тусад нь цаасан дээр тэмдэглэвэл дараа нь харьцуулж үзэхэд хамгийн
тохиромжтой байдаг.

Ийм тэмдэглэгээ нь дараах байдалтай байж болно:

BT

График хөтлөх зөвлөмжийн дагуу та өөрт эвтэй байдлаар өөрөөр хийсэн ч болно.

Суурь халууны график хөтлөх замаар хүүхдийн хүйсийг төлөвлөх 

Хүүхдийн хүйсийг тодорхойлох олон арга байдаг. Үүний нэг нь суурь халууныг хэмжих замаар өндөгөн
эс гадагшлах өдрийн тодорхойлох замаар хүүхдийнхээ хүйсийг тодорхойлох арга юм.

Хэргийн гол нь Ү хромосом буюу эр хромосом тээгч эр бэлгийн эс ба Х хромосом буюу эм хромосом
тээгч хоёрын ялгаанд байдаг.

Эр хромосом нь илүү хөдөлгөөнтэй байдаг болохоор өндөгөн эстэй учрах магадлал өндөр. Гэхдээ
тогтворгүй, өөрөөр хэлбэл тун хэврэг. Иймээс хоёр өдрийн дотор үр тогтож чадаагүй бол эр
хромосом тээсэн эр бэлгийн эс үхнэ.

Харин эм хромосом хөдөлгөөнт чадвар багатай ч илүү тэсвэртэй. Өндөгөн эстэй учрах хүртлээ илүү
удаан тэсээд, амьдраад байж чаддаг.

Тэгэхээр өндөгөн эс гадагшлахаас өмнөх ба хойших хоногуудын график хөтлөх аргаар тодорхойлж
байгаад хүүхдийнхээ хүйсийг төлөвлөх боломжтой гэсэн үг. Тухайлбал, охинтой болохыг хүсвэл
өндөгөн эс гадагшлахаас 2-3 өдрийн өмнө сексийн харьцаанд орно.  Харин хүүтэй болохыг хүсч
байгаа бол өндөгөн эс гадагшлах өдөр секс хийх хэрэгтэй.

Энэ арга 100% баталгаа өгөхгүй ч гэлээ хүүтэй, эсвэл охинтой болох магадлалыг ихээхэн
нэмэгдүүлэх нь мэдээж.

Хятадад хүүхдийн наймаа хийдэг 600 хүн баривчлагджээ

 Аав, ээж нар ажилдаа дарагдаад хүүхдүүддээ тэр бүр зохих ёсны анхаарал тавьж чадахгүй явах нь олонтаа. Тэр бүү хэл заримдаа осолтгүй л өглөө ажилдаа явах гээд босоход нь хамт босч, эсвэл унтаж үлдээд царайгаа харуулж байвал барав гэх нь хүн ч таардаг. Энэ байдлыг л хүүхдийн наймаа эрхэлдэг бузар этгээдүүд ашигладаг.

Continue reading

Жирэмсэний явцад дээрх физиологийн өөрчлөлтүүдтэй холбоотой тохиолдох асуудлуудад өгөх зөвлөгөө

Өглөө бие эвгүйрхэж, цээж хорсох

  • дотор эвгүй оргиулахгүй өөх багатай хоолыг бага багаар ойр ойрхон идэх
  • хоол идэж буй үедээ биш хоолны завсар шингэн уух
  • хоол идсэний дараа хэвтэхгүй байх Continue reading

ПНЕВМОНИТОЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР: 2011.11.12

Пневмони буюу уушгины хатгаа нь хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн гол аранга байсаар байгаа бөгөөд жил бүр 1.5 сая орчим хүүхэд пневмонийн улмаас эндэж байгаа нь Дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд буюу өдөр бүр 4300 хүүхэд энэ өвчний улмаас амь насаа алдаж байна гэсэн үг юм. Continue reading

Бидний ирээдүй буюу Монголын үрс маш олон болтугай гэвэл дэмжих хүмүүс байна уу?

Саяхан JPalmz гэсэн ник нэртэй нөхөр imgur.com нэртэй вэб хуудсанд орон орны хүн ам ба газар нутгийг харьцуулан үзээд газар нутгийг “шударга”-аар хуваавал ямаршуу дүр төрх гарахыг яруу тодоор харуулсан байна. Өөрөөр хэлбэл хамгийн их хүн амтай улсыг хамгийн том газар нутагтай улсын байранд тавьж, хамгийн цөөн хүн амтай улсыг хамгийн жижиг газар нутагтай улсын байранд тавьжээ.c6agr

Ингээд үзэхээр их сонирхолтой дүр зураг гарч ирсэн байна. Жишээлэхэд, хүн амын тоогоор нэгдүгээрт жагсдаг БНХАУ нь газар нутгийн хэмжээгээр хамгийн том ОХУ-ын газар нутагт байрлаж, ОХУ нь харийн Казахстан улсын орыг эзлэхээр цөлөгджээ. Хүн амын тоогоор хоёрт ордог Энэтхэг газар нутгаараа хоёрт ордог Канадын нутагт очжээ.

Continue reading

Төрсний дараах эмзэг газрын ариун цэвэр

tursnii_daraa Төрсний дараах дотор бэлэг эрхтэнүүд бараг нэг том шарх гэхэд илүүдэхээргүй болсон байдаг болохоор элдэв халдвар авахад их эмзэг болсон байдаг. Иймд төрсний дараах элдэв хүндрэлээс зайлсхийхийн тулд төрсөн эмэгтэй эмзэг эрхтэний ариун цэврийг зөв бөгөөд сайн сахих ёстой байдаг.

Continue reading

Жирэмсний шинж тэмдэгүүд

Жирэмсэн болсныг илтгэх хамгийн анхны шинж тэмдэгүүдийн талаар товч танилцуулж байна.

Жирэмсний анхны долоо хоногт  ургийн хэмжээ вандуйны чинээ байдаг ч гэлээ бүх эрхтэнүүд нь бүрэлдээд эхэлчихсэн байдаг болохоор өдийд хүчтэй эм тариа хэрэглэх, тамхи, архи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Гэвч жирэмсний өдий үед эмч нар хүртэл тусгай шинжилгээ хийлгүйгээр жирэмсэн болсон эсэхийг баттай хэлж чаддагүй болохоор бие даан хөл хүнд болсон гэдгээ тодорхойлоход нэлээд бэрхшээлтэй байдаг. Continue reading

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хийх амьсгалын дасгал

Жирэмсний үед хийдэг амьсгалын дасгалууд үнэхээр хэрэгтэй зүйл яах аргагүй мөн. Төрөлтийн явцад бэлдэх бэлтгэл болж өгдгөөс гадна амьсгалын дасгал нь хүүхэд олсноос хойших бие махбодид гардаг өөрчлөлтүүдэд zhiremsen илүүтэй хурдан хугацаанд дасан зохицох боломж олгож байдаг юм.

Continue reading