Tag Archives: Цусны эргэлтиийг сайжруулах

Гоо сайханы олон талын ач холбогдолтой

Гимнастик хүнийг гоо сайхан болгодог

  Хөдөлгөөний бас нэгэн хэлбэр бол гимнастик билээ. Гимнастик нь урьдчилан сэргийлэх, хөгжүүлэх, нөхөн сэргээх, гоо сайхны олон талын ач холбогдолтой. Гимнастик болон доороо гүйхэд хамгийн бага цаг зарцуулагддаг. Хөдөлгөөнт гимнастикийг өөр өөрсдийн орны онцлог, аж төрөлдөө зохицуулан хийдэг ажээ.

Жишээ нь Европ, Америкийн настайчуудын хийдэг хөдөлгөөнүүдийг сонирхуулъя.
1. Хөдлөх, амрахыг сайн зохицуулах
2. Дээд, доод мөчөө идэвхтэй хөдөлгөх
3. Урагш , хойш солбицуулан хөдөлгөх
4. Зүүн баруун тийш нь солбиулан хөдөлгөх
5. Биеийн ба оюуны хөдөлмөрийг өөрчилж хийх
6. Халуун хүйтнийг тааруулах

    Монголчууд эрт дээр үеэс хатуу хөтүү амьдралд нухлагдан хөдөлмөрлөх явцдаа биеэ чийрэгжүүлж иржээ, Эр, эм, хүүхэд, хөгшид бүгд морь унаж давхих, хонь малаа хариулахдаа явган явах, голоос мөс хагалж ус зөөх, түлээ мод үүрч авчрах, айраг бүлэх, хонь ямааныхаа ноос ноолуурыг хяргах, морь сургах, бөх барилдах зэрэг амьдралын явццаа хийж байсан бүх ажил хөдөлгөөн -үүд нь хүний биеийг чийрэгжүүлж, тамир тэнхээг дээшлүүлэн эрүүл чийрэг байхын гол үндэс болдог байжээ.

    Одоо ч манай хөдөө амьдардаг хүмүүс энэ ажлаа хийгээд биеэ чийрэгжүүлсээр байна. Хот сууринд амьдардаг хүмүүс биеийн тамирын фитнесс клуб, гэр орондоо чийрэгшүүлэх төхөөрөмжүүдийг тавьж хичээллэж биеэ чийрэгжүүлж байна.
Хятад үндэстнүүд бие чийрэгшүүлэх хөдөлгөөнийг цусны эргэлт -ийг сайжруулах , бодисын солилцоог түргэтгэх зорилгоор хийдэг.
1 .Тайжи- чуан дасгал
2. Бодлын хүчний дасгал
3. Жан – чо /илдний/ дасгал
4. Төрөл бүрийн иогийн дасгал хийдэг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006он