Tag Archives: өндгөвч

Гоо сайхан

Та сэвхтэй бол улаан лооль ид

Ихэндээ идэр залуу насны эмэгтэйчүүд тохиолдох бөгөөд жирэмсэн, төрсөн эх, сав өндгөвч -өөс болж дааврын өөрчлөлт гарах, элэг цөс зэрэг дотор өвнөөс болох, арьсны будаг эдийн өөрчлөлт, нар салхи зэрэг олон шалтгаанаас болж сэвх үүсдэг.

Зохистой эмчилгээ сувилгаа хийснээр шарах, мах тос хэтрүүлэн хэрэглэхээс анхаарч шинэ соргог ногоо жимс, улаан лооль зэрэг витамин С элбэг зүйлийг хэрэглэвэл сайн. Мөн  зарим ургамлын гаралтай монгол эм тан уувал тун сайн үр дүнд хүрдэг.

Эх сурваж: Бямын Намтай Эрүүл  амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Эмэгтэйчүүд

Цэвэршиж буй эмэгтэйчүүд …

Цэвэршиж буй эмэгтэйчүүд үнээний сүү ихээр уу

   Энэ бол яах аргагүй эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог нэг өвчин юм. Нийгмийн хөгжлийг дагалдан өдөр ирэх тутам хүмүүсийн амьдралын ачаалал ихсэж, стресс ядаргаанд орох болжээ. Мөн гэр бүлийн тогтвортой бус байдал, удаан хугацаагаар эхнэр, нөхрөөсөө салангид амьдрах, мөн чихэрлэг зүйлийг хэтрүүлэн идэх, зарим дотоод шүүрлийн дааврын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн сав өндгөвч -ийн ямар нэгэн өвчин зэргээс шалтгаан эрт цэвэрших нь их байдаг.

  45- 55 насны эмэгтэйчүүд нь дунд наснаасаа өтөл нас руу шилждэг. Үүнийг цэвэрших хугацаа гэж нэрлэдэг. Эмэгтэйчүүд цэвэрших хугацаанд орсны дараа өндгөвчийн ажиллагаа доройтдог. Үүний шинж тэмдэг нь сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй багасахад хүрч сүүлдээ бүр зогсдог. Цэвэрших хугацаа нь 1- 2 жил үрэлжилдэг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд бие махбодьд ямарч нөлөөгүй цэвэршдэг бол зарим эмэгтэйчүүдэд энэ нь хүндээр нөлөөлнө.

   Иймээс цэвэршиж буй эмэгтэйчүүд шим тэжээл уураг их агуулагддаг хүнс тэжээлээр хооллох нь зүйтэй. Жишээ нь тахианы өндөг, гахайн хар мах, үхэр, хонины мах, үнээний сүү, загас зэрэг далайн төрлийн, буурцагны төрлөөр илүү хооллох хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнд хүний биеийн бодисын солилцоонд чухал хэрэгцээтэй олон төрлийн шүвтэрт хүчил, А, В1, В2, В12 зэрэг витамин -ууд агуулагдана. Мөн зохистой биеийн хөдөлгөөн хийж, алжаал ба стресийг сайн тайлах, дааврын үйл ажиллагаа зохицуулах бэлдмэлийг зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Савны гадуурх жирэмслэлтийн эрсдлийн хүчин зүйлс

  Ерөнхий

Эрсдлийн хүчин зүйл (risk factor) гэж нөлөөллийнх нь үр дүнд ямар нэг өвчин үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг зуршил /тамхи татах г.м./, эсвэл хүрээлэн буй орчинд буй хортой бодисуудын нөлөөг хэлдэг.

Continue reading

Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд

Ерөнхий

Жирэмслэлтийг зохиомол аргаар таслах буюу аборт, үр хөндөлт нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэндэд тодорхой нөлөөг ямагт үзүүлж байдаг. Тиймээс үр хөндөлт нь цаашид жирэмслэх, жирэмсний явц зэрэгт нөлөөлөх нь гарцаагүй.

Аборт нь тэр болгон эмэгтэй хүний өөрийнх нь сонголт байдаггүй. Дотор эрхтэн, мэдрэлийн системийн хүнд өвчин зэргийг үед эмнэлгийн заалтын дагуу аборт хийлгэсэн байж болно. Гэсэн хэдий ч шалтгаанаасаа үл хамаараад үр хөндөлт нь таагүй үр дагаварт хүргэж болзошгүй.

Continue reading

Хөхний булчирхайн өвчин

Судалгаанаас үзэхэд эрэгтэйчүүдийн  34% нь  эмэгтэй хүний хамгийн их сэтгэл татдаг зүйл нь хөх гэсэн байна. Гэтэл үүний зэрэгцээ  эмэгтэйчүүдийн 87% нь  биеийн энэ хэсэгтээ сэтгэл дундуур явдаг байна. Нэг хэсэг нь түүнийгээ томсгох, нөгөө хэсэг  нь багасгах, гурав дахь хэсэг нь бүр хэлбэрийг нь өөрчлөх хүсэлтэй байдаг.

Continue reading

Эмэгтэй хүний бие махбодын бүтцийн онцлог

Эмэгтэй хүний аарцаг яс эрэгтэй хүнийхийг бодвол нимгэн, багтаамж сайтай байдаг. Хавчиг аарцагтай эмэгтэй төрөхөд өөрт нь бөгөөд хүүхдэд нь хүндрэл тохиолдох нь элбэг байдаг. Энэ нь эхийн биеийн ерөнхий өсөлт ялангуяа ясны хөгжилтэй холбоотой.

Continue reading

Эндометриоз

Анагаах ухааны статистикийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд эндометриоз нь хамгийн ихээр тархсан эмэгтэйчүүд -ийн өвчний нэг  юм байна. Өөрөөр хэлбэл  үрэвслийн өвчнүүд болон умайн хорт хавдрын дараа гуравдугаар ордог өвчин юм байна. Мөн эндометриозийг үүсэхэд хүрдэг шалтгааныг нь эрдэмтэд одоо хүртэл нарийн тодорхойлж чадаагүй байдаг.

Continue reading

Өндгөвчний уулинхай буюу киста

Өндгөвч нь эмэгтэй хүний бэлгийн тогтолцооны онцгой чухал эрхтэн юм. Өндгөвчинд эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтоодог өндгөн  эс боловсордог. Өндгөвчний эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог нь уулинхай буюу киста юм.

Continue reading

Эрэгтэйчүүдийн үргүйдэл

Эр хvн болгон амьдралдаа  орон гэрээ барих, мод суулгах, хvvхэд тєрvvлэх гэсэн гурван зүйлийн заавал хийх ёстой гэж ярилцдаг. Vvнээс хvvхэд тєрvvлж чадахгvй байх нь хамгийн гунигтай явдал билээ.

Continue reading

Генийн донор ээжүүд

Харамсалтай нь үргүйдэл эмчлэх ямар ч боломжгvй, зохиомол vр тогтоолт ч нэмэр болохгvй байх явдал гардаг. Ийм vед vр хvvхэд хvссэн эцэг эхчvvдэд донор тусалдаг. Донор гэхээр цусаа єгдєг тухай хvн бvр мэднэ. Харин vр тогтоолтын хувьд цус бус генийн материал болох эр эм бэлгийн эсийг єгдєг.

Continue reading