Тулай өвчин

Ерөнхий

Тулай өвчин гэдэг нь шээсний хүчлийн давс (урат) үеэнд хуримтлагддаг үений өвчин юм. Тулай өвчнөөр 1000 хүний 3 нь өвчилдгөөс дийлэнх нь эрчүүд байдаг. Өвчнөөр ихэвчлэн 40-өөс дээш насны эрчүүд ба цэвэршсэн эмэгтэйчүүд өвчилдөг. Тулай өвчин нь хуруу, сарвуу, тохой, өвдөг, шагай ба тавхай гээд ямар ч үеийг гэмтээж болно. Ихэвчлэн тулай нь хөлийн хурууны үеүүдийг гэмтээдэг.

Үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлд артерийн даралт ихсэх, чихрийн шижин, удамшлын урьдчилсан хүчин зүйл, хооллолтын хямрал зэрэг юм.

Шалтгаан

Шээсний хүчил нь хэвийндээ бол эсийн амьдралын үйл ажиллагааны эцсийн бүтээгдэхүүн ба цусаар дамжин бөөрөөр шээстэй ялгардаг байна. Зарим тохиолдолд шээсний хүчлийн цусанд дахь хэмжээ ихэсдэг. Хүчлийн илүүдэл хэмжээ нь үеэнд хуримтлагдан, талстжин, үрэвсэл ба хүчтэй өвдөлтийг үүсгэнэ. Амьтны уураг ба архины илүүдэл нь байнга бие махбодын бодисын солилцоог алдагдуулж, шээсний хүчил үүсэхийг ихэсгэхэд хүргэдэг.

Явц

Тулай өвчний хөдлөл нь архи уусан (ялангуяа шар айраг) эсвэл хэт их идсэн суурин дээр үүсдэг. Өвчин гэнэт ба хүчтэй өвдөх, үеэр халуу оргих, улайх шинжээр эхэлнэ. Тулай өвчний хөдлөл нь шөнөөр илэрнэ. Гэмтсэн үеэр хүчтэй өвдөх өвдөлтийг бүр дэвсгэр цагаан даавууны жин хүртэл үүсгэж болно. Давтан хөдлөлийн үед гэмтсэн үеэр хатгуулах, өвдөх мэдрэмж төрүүлнэ. Хэрэв тулай өвчнийг эмчлэхгүй, хоолны дэглэм сахихгүй бол хурцдах үе нь үргэлжилнэ. Бүх үеэнд үений үрэвсэл үүсч, цөөнгүй тохиолдолд бөөр ба шээс ялгарулах системийг гэмтээнэ.

Оношлогоо

Оношыг үений эмч өвчтний өгүүлэмж болон үзлэгийн үед тавина. Онош цусны шинжилгээгээр венийн цусанд шээсний хүчлийн агууламж ихэссэн нь илэрдэг. Мөн зарим тохиолдолд эмч үений шингэний сорил хийж микроскопоор шээсний хүчлийн талст бий эсэхийг шинжилнэ. Хэрэв тулай өвчнийг эмчлэхгүй ба хоолны дэглэм сахихгүй бол бөөрний дутагдал үүсч, шээсний хүчлийн илүүдэл талстжсан үсгэврийг зайлуулах боломжгүй юм.

Эмчилгээ

Харамсалтай нь, тулай өвчнийг бүрэн эмчилж сураагүй байна. Эмчилгээнд юуны түрүүнд хүнсэнд хэрэглэж байгаа бүтэгдэхүүнүүдээ эмчтэй зөвлөсний үндсэн дээр тун нарийн сонгож авдаг болох эхэргтэй. Тулай өвчний эмчилгээний эмүүд: үрэвслийн эсрэг бэлдмэлүүд ба шээсний хүчлийн талст үүсэхийг саатуулдаг бэлдмэлүүд орно. Түүнээс гадна эмч кортикостеороид даавар, шээсний хүчиллэгийг өөрчилдөг ба бөөрөнд чулуу үүсэх магадлалыг бууруулдаг бэлдмэлүүдийг бичиж өгнө. Тулай өвчний эмчилгээний шинэ аргад цусыг плазмофорезогемосорбция аппаратын тусламжтайгаар цэвэрлэх ажилбар юм. Нөхөн сэргээх эмчилгээ нь биеийн байдлыг харьцангуй хөнгөлж өгнө. Зөөлөн эдэд хуралдсан шээсний хүчлийг авах мэс заслын аргыг хэрэглэдэг. Эмчилгээний бүх аргууд нь биеийн жинг засах ба тулай өвчний хамсаатан болсон бүх солилцооны өвчнийг (судасны хатуурал, чихрийн шижин) эмчлэхэд чиглэнэ.

Урьдчилан сэргийлэлт

Тулай өвчний хурцдалаас сэргийлэхийн тулд задрах үедээ шээсний хүчил харьцангуй ихээр үүсгэдэг хүнсийг – элэг, үхрийн хэл, мөөг, сардина загас, загасны түрс, шош, вандуй, шар айргийг хамгийн бага хэмжээгээр хэрэглэнэ. Өдөрт их хэмжээний буюу 3 литрээс багагүй шингэн ууж байх хэрэгтэй. Усгүйжилт нь бөөрний үйл ажиллагааг муутган цусны ийлдсэнд шээсний хүчлийн өтгөрүүлэг ихсэхэд хүргэнэ.

13 thoughts on “Тулай өвчин”

  1. Энэ өвчний үеийн хоол хүнсний хэрэглээ,хоолыг бэлтгэх технологи,хоолллох горимын талаар мэдээлэл байвал зүгээр байна.Эсвэл өөр сайтыг санал болгож болно.

  2. manai hun ene obchnoor obdood bgaa yahuu chiher ih iddeg yum oird udeed obdchihloo yaHUU

  3. тулай өвчний үед баримтлах хоолны дэглэм гэсэн нийтлэлийг уншаарай. Нүүрэн дээр байгаа

  4. ene owchnoor manai hun onoshlogdson.emch hi owchinii talaar tailbar hiisen gehdee hoolnii talaar barih deglemiig sain helj ogohgui yum.

  5. Aav maani iim uvchtei bolood udaj bna odoo boltol zugeer bolooguil bna yag l shudnii uvchin met shanalgaatai yum shig bgaa yum.mongol em tan er ni bugd,g hereglej bna yamarch nemer alga minii bodloor yamar 1rashaan cuvilald yavuulbal yah bol yaamar rashaan cain bol medeh hun bval helj tuc bolooch BAYARLALAA.

  6. bi tulai onoshtoi 3 jil bolj bna. buh emiig uuj uzlee, china ch yavj emchluulj uzlee. nemer alga. uur arga charga baival helj tuslaach. Odoo buur zurh uvddug bolson.

  7. aav maani ene uvchnuur uvduud bur zunduu udajbna. odoo bur bosoj yvj chadahaa bolison, gadagshaa yvj emchluuluul nemer bdag boluu? ene uvchnii talaar iluu sain medeeleltei hun bval huvaaltsaach plse. enkheee@yahoo.com

  8. Нэгэнт энэ өвчнөөр өвдсөн бол тогтмол Аллопуринол ууж байх хэрэгтэй. Хурц өвдөлтийн үед Colchicin 1 мг-аар эхлэж уугаад, дараа нь 0,5 мг-аар 6 цаг тутамд уух хэрэгтэй. Энэ эмчилгээг өвдөлт арилах хүртэл хийнэ. Гэхдээ хоногт нийт дооз нь 2,5 мг-аас хэтэрж болохгүй. Мөн түүнчлэн 3 өдөр уугаад болих ёстой (Нийт дооз нь 7 мг гсн үг. Гэхдээ ихэнхи тохиолдолд 2 хоноод л хурц өвдөлт бхгүй болчихно доо). Тэгээд үргэжлүүлээд Аллрпуринол ууна. Сүүлийн үед Arcoxia гээд сайн эм гарсан байна лээ. Энэ эмний 120мг-тайг нь хэрэглэх ёстой шүү.

  9. sn bai.na uu bi uvdud 7honog bolj bn.ih hurts hund uvduud bn.yaj emchleh be tuslaach guiya….

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.