Карбамазепин

100, 200 мг шахмал, 100мг|5мл хөвмөл хэлбэртэй байдаг. Өвчтөний сэтгэлийг  сэргээж, сэтгэл уналтаас гаргах, айдас, санаагаараа өвдөх байдлыг засах, таталтын  эсрэг болон өвдөлтийг намжаах зэрэг үйлчлэлтэй. Огиулах, хааяа бөөлжих,  хоолонд дургүй болох, толгой өвдөх, нойрмоглох, хараа тэнцвэр хямрах, харшлын  урвал зэрэг гаж нөлөө үзүүлж болно.

Удаан хугацаагаар хэрэглэвэл агранулоцитоз, лейкопени, тромбоцитопени болох, гепатит, дерматит (цэврүүт) ажиглагдаж болно.  Элэг, бөөрний болон цусны хүнд өвчин, бронхын багтраа, жирэмсний эхэн үед  хэрэглэхийг хориглоно. Карбамазепин, Конвулем, Тавер, Финлепсин (200 мг  шахмал), Карбамазепин-Акри (200 мг шахмал) зэрэг нэрээр Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн ба Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байдаг.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply