Кломипрамин

10мг, 25мг, 50мг бүрээстэй шахмал, 1.25%-2мл туншил хэлбэрээр байх ба сэтгэл  гутралын эсрэг үйлчлэлтэй тул сэтгэл уналт, гутралын янз бүрийн хэлбэрийн үед хэрэглэнэ. Толгой өвдөх, эргэх, хөлрөх, зүрх дэлсэх, ам хуурайших, харааны  аккомодаци (зохирол) өөрчлөгдөх, шээс боогдох зэрэг гаж нөлөө илэрч болно.

Элэг,  бөөр, зүрх, цусны хүнд өвчин, чихрийн шижин, судас хатуурал, сүрьеэ, бусад  халдварт өвчний үед хэрэглэхийг цээрлэх ба бамбай булчирхайн гаралтай  бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон болно.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply