15, 30 мг шахмал, мөн нунтаг хэлбэртэй, ханиалга дарах, өвдөлтийг бага зэрэг намжаах үйлчлэлтэй. Огих, бөөлжих, өтгөн хатах, арьс загатнах, тууралт гарах зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно. 2 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
Түүнчлэн ханиалгалтаар цэр гарч байгаа үед өгч болохгүй. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтдаг ба эмийн бүртгэлд Кодейн, Кодейны фосфат нэрээр бүртгэгджээ.
Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.