Леводопа+Карбидопа

Шахмал хэлбэртэй (карбидопа 10 мг + леводопа 100 мг, карбидопа 25 мг +  леводопа 100 мг, карбидопа 25 мг + леводопа 250 мг), леводопа нь паркинсонизмын үед салгалалтыг дарах буюу бууруулах үйлчлэлтэй бөгөөд карбидопа нь леводопын  гематоэнцефалик саадыг давах боломжийг нэмэгдүүлдэг байна.

Энэ бэлдмэлийг  Паркинсоны өвчин, шинж тэмдгийн чанартай паркинсонизм, булчингийн хөшингө байдал зэргийн үед хэрэглэнэ. Огиулж бөөлжих, хоолонд дургүй болох, сэтгэцийн  хямрал болох, нойр муудах, зүрх тасалдах, ортостатик гипотони зэрэг гаж нөлөө  илэрч болно. Зүрх, элэг, бөөр, цус, дотоод шүүрлийн булчирхайн хүнд өвчнүүд,  ялаукома, жирэмсний эхэн ба хөхүүл үе, 12 хүртэлх насны хүүхдэд тус тус  хэрэглэхийг хориглоно. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply