Левомепромазин

250мг шахмал, 25мг|2мл туншил хэлбэртэй, психолептик  үйлчлэлтэй тул айдас, түгшүүр, уурлан хилэгнэх шинж бүхий сэтгэлийн  хөдөлгөөний хямрал, солиорлын эмчилгээнд гол төлөв хэрэглэдэг. Мөн невроз, эпилепси, өвдөлтийн хамшинжийн (ялангуяа гурвалсан мэдрэлийн өвдөлт, бүслүүр  яр г.м.) үед хэрэглэж болно.

Удаан хэрэглэвэл паркинсонизм, дискинези, цусны  даралт багасах, өтгөн хатах, шээс гаралт саатах, арьсан дээгүүр тууралт гарах зэрэг  гаж нөлөө өгч болно. Зүрх судасны хүнд өвчин, оврого, элэг, бөөрний дутмагшил,  тархины гэмтэл, жирэмсэн, хөхүүл үе болон 6 сар хүртэлх насны хүүхдэд  хэрэглэхийг хориглоно. Улсын бүртгэлд Тизерцин нэрээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply