Литийн карбонат

0,25г, 0,3г, 0,4г, 0,5г шахмал хэлбэртэй бөгөөд тархинд явагддаг нейрохимийн  процессуудад нөлөөлж, сэтгэцийн хямралыг засах үйлчлэл үзүүлдэг тул янз бүрийн шалтгаант солиорол, архаг алкоголизмийн эмчилгээнд хэрэглэдэг.

Булчин сульдах,  ам цангах, нойрмоглох, хоолны боловсролт хямрах, зүрхний цохилт тасалдах зэрэг  гаж нөлөө гарч болзошгүй ба хэрэв уг эмийг удаан хугацаагаар хэрэглэвэл бөөрний,  бамбай булчирхайн үйл ажиллагаа хямрах, цус төлжилт муудаж болно. Манай  улсын Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд багтсан байна.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.