Нунтаг, 500 мг шахмал, 50%-2 мл туншил хэлбэрээр байдаг, өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд толгой, үе мөч, мэдрэл, булчин өвдөх, томуу болон ханиад хүрсэн зэрэг олон янзын өвчин эмгэгийн үед хэрэглэдэг.
Хэрэв удаан хэрэглэвэл агранулоцитоз бүхий лейкопени, арьсаар тууралт гарах зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй. Эмийг хувийн зохимжгүй байдал, цусны өвчин, жирэмсэн үед хэрэглэж болохгүй. Улсын эмийн бүртгэлд Метамизол натри, Анальгин зэрэг нэрээр бүртгэгдсэн.
Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.