Морфин

Ихэвчлэн 10, 15, 30 мг шахмал, лаа, 10 мг|мл туншил хэлбэртэй,  өвдөлтийг дарах гол үйлчлэлтэй. Огиулах, бөөлжүүлэх, зүрхсудас, амьсгалыг  дарангуйлах, өтгөн хатаах, шээс боогдуулах, харшлын урвал, сэтгэл гутрал, эсхүл  сэтгэл хөөрөл зэрэг гаж үйлчлэл үзүүлж болно.

Морфиныг удаан хугацаагаар  хэрэглэвэл дасал болж, түүнийг хүчтэй үгүйлэх шинж өвчтөнд ажиглагдана.  Толгойн гэмтэл, тархинд цус харвалт, бронхын багтраа, уналт таталтын байдлын  үед, мөн 2 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн хүнд хэрэглэхийг  хориглоно. Монгол улсын Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад  багтдаг бөгөөд эмийн бүртгэлд Морфин гидрохлорид (туншил), Морфин сульфат (шахмал), MST-континус (20, 30, 60, 100, 200 мг шахмал), MST-UHO (60, 90, 120,  150, 200 мг шахмал), MS-континус (30, 60, 100, 200, 300 мг лаа), MSI (10, 20, 100  мг шахмал), Севредол (10, 20 мг шахмал) зэрэг нэрээр бүртгэгдсэн байна.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply