Напроксин

250мг шахмал, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах  үйлчлэлтэй тул үе мөчний ревматизм, периартрит, остеоартроз, спондилоартроз,  подагра, булчин, холбох эдийн үрэвсэлт өвчин, тромбофлебитын эмчилгээнд хэрэглэдэг.

Зохимж сайтай боловч хааяа ходоод хорсох, өвдөх, хөлрөх, арьсан  дээгүүр харшлын тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Жирэмсэн,  хөхүүл эхчүүд, 16 хүртэлх насны хүүхдэд болон ходоодны шархлаа, ходоод гэдэсний цус алдалт, элэг, зүрхний хүнд өвчний үед эмийг хэрэглэхгүй байх нь  зохистой. Улсын эмийн бүртгэлд Напроксин-Акри нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.