Натрийн бромид

Нунтаг, 500мг шахмал хэлбэртэй, их тархин дахь саатлын  процессыг ихэсгэх, хэт сэрлийг багасгаж тайвшруулах үйлчлэлтэй бөгөөд невроз,  нойргүйдэл, цочирдол, эпилепси, хорей, гипертони зэрэг тохиолдолд хэрэглэдэг.

Удаан хэрэглэснээс бромизм (арьсаар тууралт гарах, хамар тагжрах, бие сулрах,  нойрмоглох, үг яриа болон ойлгоц удаашрах, хараа, сонсгол муудах г.м.)-ын  үзэгдэл илэрч болзошгүй. Судас хатуурал, зүрхний дутмагшил, гипотони, анеми,  бөөрний хүнд өвчний үед хэрэглэхгүй байвал зохино. Манай улсын эмчилгээний  практикт өргөн хэрэглэгдэж ирсэн ба эмийн бүртгэлд оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply