Натрийн салицилат

Нунтаг, 250мг, 500мг шахмал, 10%-5-10мл туншил  хэлбэртэй, өвдөлт намжаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг зэрэг үйлчлэлтэй ба  хэрэх өвчин, тулай, бусад шалтгаант артрит, артралги, булчин-мэдрэлийн өвдөлт,  гүйлсэн булчирхай, залгиурын үрэвсэл, халууралт зэрэг тохиолдолд хэрэглэдэг.

Дотор муухайрах, бөөлжих, чих шуугих, сонсгол, хараа муудах, хэл ээдрэх,  xаршлын урвал (арьсан дээгүүр тууралт гарах, зовхи, нүүр хавагнах, хэл, уруул  пэмбийх г.м.) болон хий юм харагдах, сонсогдох зэрэг гаж нөлөө илэрч болно. Цусны бүлэгнэлт багассан, цус алдаж буй тохиолдолд болон бронхын багтраа,  аливаа харшилт байдлын үед хэрэглэхийг цээрлэнэ. Улсын эмийн бүртгэлд орсон.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply