Нитразепам

5мг, 10 мг шахмал, нойрсуулах, сэтгэл хөдлөлийг тайвшруулах,  таталтыг намжаах зэрэг үйлчлэлтэй. Нойргүйдлийн үед, мэдрэлсэтгэцийн зарим  хямралын үед болон мэс заслын хагалгааны өмнө, хойно хэрэглэдэг. Бие сулрах, тэнцвэр алдах, толгой өвдөх, эргэх, нойрмоглох зэрэг гаж нөлөө илэрч болно.

Миастени, бөөр, элэгний дутмагшлын үед болон жирэмсний эхний 3 сард  хэрэглэхийг хориглодог. Улсын эмийн бүртгэлд Нитразепам, Эуноктин нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.