Петидин

50, 100 мг шахмал, 50 мг|мл туншил хэлбэртэй, өвдөлтийг намдаах,  мэдээгүйжүүлэх эмийн хүчийг нэмэгдүүлэх үйлчлэлтэй. Амьсгалыг дарангуйлах,  таталт үүсгэх, унтамхай, эсвэл эйфори буюу бага зэрэг сэтгэл хөөрөх байдал үүсгэх,  бөөлжүүлэх, өтгөн хатаах, шээс боогдуулах зэрэг гаж үйлчлэл үзүүлж болно.

Удаан  хэрэглэвэл өвчтөнд донтолт бий болдог. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн  жагсаалтад ордог бөгөөд эмийн бүртгэлд Петидин гидрохлорид, Пентазоцин лактат (30 мг|мл туншил) нэрээр бүртгэгдсэн байна.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply