Пироксикам

10мг шахмал, 20мг бүрээс ба лаа хэлбэрээр байдаг, өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй тул түүнийг үений өвчин (хэрэхийн  артрит, остеоартрит, тулай, спондилит г.м.), мэдрэлийн болон булчингийн өвдөлт,  амьсгалын дээд замын үрэвслийн эмчилгээнд хэрэглэдэг.

Дотор муухайрах,  хэвлийгээр өвдөх, хоолонд дургүй болох, гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг гаж нөлөө илэрч болно. Ходоод гэдэсний шархлаа, бронхын багтраа, элэг бөөрний дутмагшил,  жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, 14 хүртэлх насны хүүхдэд хэрэглэж болохгүй.  Улсын эмийн бүртгэлд Пироксикам, Пироксикам-Акри, Эразон нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply