Фенилбутазон

150мг шахмал, 5% тосон түрхлэг хэлбэртэй, өвдөлт намдаах,  халуун буулгах, үрэвслийн эсрэг үйлчилдэг бэлдмэл тул хэрэх өвчин, тулай,  полиартрит, яс, үений үрэвсэл, миозит, невралги, тромбофлебит зэрэг олон төрлийн  өвчний эмчилгээнд хэрэглэдэг.

Дотор муухайрах, ходоод орчимд өвдөх,  ходоод гэдэснээс цус алдах, арьсан дээгүүр тууралт гарах, цус багадах, лейкопени,  тромбоцитопени болох зэрэг гаж нөлөө илэрч болно. Цусны өвчин, ходоод  гэдэсний шархлаа, үрэвсэл, элэг бөөрний хүнд өвчнүүдийн үед хэрэглэхийг  хориглоно. Эмийн бүртгэлд Фенилбутазон, Бутадион, Реозолон (фенилбутазон ба  мазипредон агуулсан) нэрээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply