Фенобарбитал

нунтаг, 8, 15, 30, 50, 60, 100 мг шахмал, 16 мг бүрээстэй, 30 мг|мл,  60 мг|мл туншил хэлбэртэй байдаг. Нойрсуулах, тайвшруулах, таталтыг дарах, бас  холестазыг багасгах, нярайн цус задрах өвчнөөс сэргийлэх зэрэг үйлчлэлтэй ажээ.

Толгой өвдөх, эргэх, тэнцвэр алдах, хараа муудах, хэл дультрах, арьсан дээр  тууралт гарах, цусанд эозинофили, анемийн шинж гарах зэрэг гаж нөлөө  ажиглагдаж болзошгүй. Элэг, бөөрний дутмагшил, халууралт, алкоголизмын үед  болон өндөр настан, жирэмсэн хүнд хэрэглэхийг хориглоно. Манай улсын  Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply