Флуфеназин

1мг, 2,5мг, 5мг шахмал, 0,25% – 1мл туншил хэлбэртэй, харьцангуй хүчтэй нейролептик эм бөгөөд тайвшруулах, бөөлжилтийг намжаах болон  солиорлын эсрэг  үйлчлэлтэй, их төлөв шизофрени өвчний эмчилгээнд хэрэглэдэг.

Экстрапирамид хямрал, харшлын урвал зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй. Элэг,  зүрхний дутмагшил, цусны цочмог өвчин хийгээд жирэмсэн үед хэрэглэхийг  хориглоно. Манай улсын Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply