2мг, 4мг шахмал, 100мкг|тун бүхий 12мл аэрозол, 50мкг|мл туншил зэрэг хэлбэртэй, бронхын болон умайн булчингийн агшилтыг сулруулах, титэм судсыг өргөсгөх зэрэг үйлчлэлтэй. Их төлөв бронхын багтраа, архаг бронхитын хөдлөлт, умайн булчингийн чангарлын үед хэрэглэдэг. Зарим хүнд гар салгалах, толгой өвдөх, эргэх, бөөлжих, зүрх дэлсэх зэрэг гаж нөлөө илэрч болно.
Тахиаритми, миокардит, чихрийн шижин, гипертиреоз, глаукомын үед болон 2 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад Сальбутамол нэрээр, улсын эмийн бүртгэлд Сальбутамол, Салброн нэрээр оржээ.
Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.
hi yu bndaa ho
aan za za
ñàëüáóòàìîë ýìèéã 8 ñàðòàé æèðýìñýí óóæ áîëîõ óó