Эргометрин

200мкг шахмал, 200мкг|мл туншилтэй, умайн булчингийн чангарлыг нэмэгдүүлэн, агшилтынх нь үелзэл, хүчийг ихэсгэх үйлчлэлтэй учраас Кесарев  хагалгааны дараа, эсвэл эхсийг гардсаны дараахь цус алдалт, төрсний болон үр  хөндсөний дараахь цус алдалтыг зогсоох зорилгоор хэрэглэдэг. Дотор муухайрах, бөөлжих, артерийн даралт ихсэх, бие бадайрах зэрэг гаж нөлөө гарч болзошгүй.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд, төрлөгийн I, II үе, үжил, элэг бөөрний болон захын  судасны өвчнүүдийн үед хэрэглэхгүй байх нь зохистой. Улсын эмийн бүртгэлд оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

1 thought on “Эргометрин”

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.