Эрготамин

1мг, 2мг шахмал, лаа, 0,05%-1мл туншил хэлбэртэй, умайн булчинг  чангаруулах, α-адренолитик рецепторыг идэвхжүүлэх замаар захын судсыг агчаах,  тархины судасны тонусыг сайжруулах байдлаар толгойн өвдөлтийг намжаах, төв  мэдрэлийн системийг тайвшруулах зэрэг үйлчлэл үзүүлдэг.

Төрсний дараахь үеийн цус алдалтыг зогсоох, үр зулбалтын дараа умайг агшаах, мигрений хөдлөлтийг  намжаах, түүний хөдлөлтөөс сэргийлэх зэрэг зорилгоор хэрэглэдэг. Огиулах,  бөөлжих, суулгах, хөл гар бадайрах, хүйт оргих зэрэг гаж нөлөө илэрч болно.  Захын судасны нарийсалт, цусны даралт ихсэлт, судас хатуурал, зүрхний бах, элэг  бөөрний дутмагшил, сепсис, жирэмсэн, төрлөгийн I, II үед болон хүүхдэд хэрэглэж  яолохгүй. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтдаг.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

2 Comments

  1. yalguun

    my tolgoi talalj ih ovddog mash ih tallaj ovdhooroo nvdnii uharhai ruu orj ovddog eniig yah be tolgoin baruun tal ih ovddog nadad tuslaach zaaval zovlogoo ogooroi

  2. sudasnii nariisal . yuch bsan emchid ochij uzuulehgui bol havdar iim maygaar ilerdeg yum bna lee shu

Leave a Reply