Аденозинтрифосфат

1%-1мл туншил хэлбэртэй, хүний бие махбодын эд эсийн  ердийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бодисын солилцоонд идэвхтэй оролцож, энерги  ялгаруулалт, тэжээллэг, цусны эргэлтийг идэвхжүүлэх үйлчлэлтэй. Зүрхний титэм  судасны хатуурал, их биеийн булчин болон миокардын тэжээлийн дутал, бөглөрөлтөт эндартериит, тромбофлебит зэрэг өвчин эмгэгийн үед хэрэглэдэг.

Нүүр улайх, дотор муухайрах, толгой эргэх, өвдөх, цусны даралт гэнэт багасах  зэрэг гаж нөлөө өгч болзошгүй. Тархинд цус харвах, зүрхний цочмог шигдээс, уушгины үрэвсэл, буглаа, бронх тэлэгдэх өвчин зэрэгт хэрэглэхийг хориглоно.  Улсын эмийн бүртгэлд АТФ нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply