Аллилэстренол

5мг шахмал хэлбэртэй, прогестаген үйлчлэлтэй буюу  прогестероны болон трофобластын шүүрлийг идэвхжүүлэх, эхсийн стероидуудын  метаболитын ялгаралтыг ихэсгэх замаар эхсийн үйл ажиллагааг хэвийн болгож, жирэмслэлтийг хамгаалах нөлөө үзүүлдэг тул үр зулбахаар заналхийлэх, зуршил  болсон үр зулбалт, дутуу төрөлтийг тогтоох зорилгоор хэрэглэдэг.

Толгой өвдөх,  эргэх, ууцаар өвдөх, хавагнах, хоол боловсруулалт хямрах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Элэгний хүнд өвчтэй, шарлалттай болон жирэмсний хордлоготой үед  энэ эмийг хэрэглэхийг хориглоно. Бас зүрх-судасны, бөөрний хүнд өвчин, бронхын  багтраа, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, эпилепси зэрэг өвчний үед уг эмийг  маш болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Монгол улсын эмийн бүртгэлд Туринал,  Премастон нэрээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply