нунтаг, 0,05 г үрэл, 25- 100 мг шахмал, 5%, 10%-ийн 1-2 мл туншил зэрэг хэлбэртэй байдаг. Хүчтэй ангижруулагч тул бодисын солилцоонд чухал рольтой ба цусны судасны ханыг бэхжүүлэх, цус бүлэгнэлт ба эд эсийн төлжилтийг идэвхжүүлэх, зарим даавар, нуклейны хүчлийн нийлэгжилтийг сайжруулах зэрэг олон талын үйлчлэлтэй учраас чийг бам, гемофили, цус шүүрэх эмзэгшил, элдэв шалтгаант хордлого, элэгний үрэвсэл, судас хатуурал, шархлаа, цус багадалт, Аддисоны өвчин зэрэг маш олон янзын өвчин эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг.
Аскорбины хүчлийг хэт удаан хэрэглэвэл нойр булчирхайн дотоод шүүрлийн үйл ажиллагааг дарангуйлсны улмаас чихрийн шижин үүсэх, бөөрний дээд булчирхайн дааврын ялгаралт хэт ихэссэнээс бөөр гэмтэх, цусны даралт нэмэгдэх зэрэг гаж үйлчлэл ажиглагдаж болзошгүй. Цусны бүлэгнэлт ихэссэн, тромбоз, тромбофлебитын үед аскорбины хүчлийг болгоомжтой хэрэглэх юмуу хэрэглэхгүй байх нь зохистой. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ба эмийн бүртгэлд Аскорбины хүчил, ВитаминС, Данцимин-Ц (500мг шахмал), Аскорутин (Аскорбины хүчил+Рутин – 300мг шахмал) зэрэг нэрээр бүртгэгджээ.
Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.