500мг шахмал, 5мл, 10мл туншил хэлбэртэй, калийн аспарагинат, магнийн аспарагинат агуулдаг, их биеийн болон зүрхний булчингийн бодисын солилцоог сайжруулах, аритмийн эсрэг болон зүрхний гликозидын зохимжийг сайжруулах зэрэг үйлчлэлтэй. Гол төлөв зүрхний бах, зүрхний хэмнэл алдагдал (ялангуяа гликозидын хордлогоос үүдэлтэй), зүрхний дутмагшлын үед хэрэглэнэ.
Нүүр улайх, дотор муухайрах, толгой эргэх, зүрхний хэмнэл удаашрах, цусны даралт багасах зэрэг гаж нөлөө гарч болзошгүй. Бөөрний дутмагшлын үед хориглох ба илэрхий брадикардитай үед болгоомжлох шаардлагатай. Эмийн бүртгэлд Аспаркам нэрээр оржээ.
Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.