Беклометазон

50 мкг тунгаар 200 удаа цацаж хэрэглэх аэрозоль хэлбэртэй байдаг.  Глюкокортикоидын бүлгийн бэлдмэл бөгөөд бронхын шүүрлийг багасгах, гөлгөр  булчинг сулруулах, үрэвсэл, харшлын эсрэг үйлчлэлтэй тул гол төлөв бронхын  багтраанд, мөн харшлын шалтгаант ринитийн үед хэрэглэнэ. Хоолой сөөнгөтөх,  ханиалгах, найтаалгах зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй.

Жирэмсний эхний 3 сард,  6 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно. Үндэсний зайлшгүй   шаардлагатай эмийн жагсаалтад болон эмийн бүртгэлд оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

2 Comments

  1. сувдаа

    би олон жил астма овдсон энэ беклометазон хэрэг-лэж Юзмээр байна хаанаас яаж хэдэн тЮгрЮгЮЮр авах бэ надад туславал сайн байна

  2. agu

    astamtai huuhed hergelhed her tohiromjtoi ve dexametezon hergeldeg odoogoor

Leave a Reply