Бетаметазон

0,01%, 0,025%, 0,1% тосон түрхэц, 0,025%, 0,05% лосьон, 0,025%  желе хэлбэрээр байх ба кортикостероид дааврын төрлийн бэлдмэл бөгөөд үрэвсэл,  загатналтын эсрэг болон судас агчаах үйлчлэлтэй. Арьсны үрэвсэлт өвчнүүд,  нейродерматоз, арьсны харшил, загатнаа, намарс, хайрст үлд зэрэг өвчний  эмчилгээнд хэрэглэнэ.

Их тунгаар удаан хэрэглэх юм бол эмийг түрхсэн газрын  арьс хатангирших, судалтах, өнгөц судсууд өргөсөх зэрэг гаж нөлөө илэрч  болзошгүй. Арьсны сүрьеэ, тэмбүү, мөөгөнцөр ба вирусээр үүсгэгдсэн арьсны өвчнүүд, вакцины дараахь арьсны урвал зэрэгт хэрэглэхийг хориглоно. Үндэсний  зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад Бетаметазон нэрээр, эмийн бүртгэлд  Бетазон, Бетновейт нэрээр тус тус оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply