50 мг шахмал хэлбэртэй, цусан дахь чихрийн хэмжээг багасгах үйлчлэлтэй учир чихрийн шижин өвчний (II хэвшинж буюу инсулинээс хамааралгүй хэлбэр) эмчилгээнд, мөн инсулинд болон сульфонилмочевины бүлгийн бэлдмэлд дасал болсон, таргалалт бүхий шижингийн үед хэрэглэнэ. Зарим тохиолдолд хоолонд дургүй болох, бөөлжис хүрэх, суулгах, бие сулрах, жин багасах зэрэг гаж нөлөө илэрч болно.
Инсулин зайлшгүй заалттай чихрийн шижин, түүний шалтгаант оврого, ацидоз, бусад хүндрэл (ангиопати, хөлний үхжил), элэгний хүнд өвчин болон жирэмсэн үед хэрэглэхийг цээрлэх нь зүйтэй. Улсын эмийн бүртгэлд Буформин гидрохлорид, Адебит зэрэг нэрээр бүртгэгдсэн.
Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.