Витамин В комплекс

витамин В1, В2, В6, никотинамид, пантенол, хлоробутанол  зэргийг агуулсан, нийлмэл найрлагатай шахмал болон 2мл туншил хэлбэртэй  байдаг бөгөөд эдгээр витамины дутлаас сэргийлэх буюу нөхөх, бие дэх исэлдэн  ангижрах процессыг идэвхжүүлж, бодисын солилцоог эрчимжүүлэн, халдварын эсрэг тэсвэрлэх чадварыг сайжруулах зэрэг үйлчлэлтэй.

Их төлөв В бүлгийн  витаминуудын дутал, полиневрит, радикулит, невралги, энцефалопатийн  эмчилгээнд хэрэглэдэг. Харшлын урвал хэлбэрээр гаж нөлөө нь илэрч болзошгүй.  Эмийн харшилтай хүнд хэрэглэхгүй байх нь зохистой. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтдаг ба эмийн бүртгэлд Витамин В комплекс,  В-Витаплекс, Бакус-Ф, Думапликс, Неуробекс, бас Каксон, Пиковит, Дуовит,  Макровит, Кальцинова, Триовит, Экстражосс (В аминдэмүүд, бусад аминдэм ба  минерал бодисууд агуулдаг) зэрэг нэрээр бүртгэгджээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

2 Comments

  1. lacky

    vit-B com Hawdartai hun hiilgej boldoggui yum uu. hawdriin esiig tejeedeg B giin turuliin vitamin hereglej bolohgui geed bna meddeg hun bna uu

Leave a Reply