Гидрокортизон

5 мг, 10 мг, 20 мг шахмал, 25 мг|мл, 50 мг|мл, 125мг|5 мл флакон  бүхий суспенз, 100 мг, 250 мг, 500 мг туншил хэлбэртэй байх бөгөөд үрэвсэл,  харшлын эсрэг, иммуносупрессор болон шокийн эсрэг үйлчлэл үзүүлдэг. Хэрлэг ба  түүнтэй төстэй өвчнүүд, бронхын багтраа, цочмог лейкоз,

…Аддисоны өвчин болон  бөөрний дайвар булчирхайн дутмагшил, гемолитик анеми, гломерулонефрит,  вируст гепатитын хүнд хэлбэр, цочмог панкреатит, янз бүрийн шалтгаант шок,  коллапс, намарс, нейродермит, нүдний үрэвсэлт өвчин зэрэг олон янзын өвчний эмчилгээнд гидрокортизоныг хэрэглэдэг. Удаан хэрэглэвэл биеийн жин нэмэгдэх,  үс ургах, батга их гарах, эмэгтэй хүнд биений юм алдагдах, яс сиймийх, ходоод  гэдсэнд шархлаа үүсэх, Иценко-Кушингийн хамшинж илрэх, цусанд сахар ихсэх,  цусны бүлэгнэлт нэмэгдэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно. Иценко-Кушингийн өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэлтийн хүнд хэлбэр, ходоод гэдэсний  шархлаа, тэмбүү, идэвхтэй хэлбэрийн сүрьеэ, вирусийн болон мөөгөнцрийн  шалтгаант арьсны, нүдний өвчин, жирэмсэн үед гидрокортизоныг хэрэглэхийг цээрлэнэ. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ба эмийн  бүртгэлд Гидрокортизон ацетат, Гидрокортизон, ФилкоГидрокортизон зэрэг нэрээр бүртгэгдсэн байна.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply