Глибенкламид

5 мг шахмал хэлбэртэй, нойр булчирхайн β-эсүүдийн ажиллагааг  идэвхжүүлэх замаар цусны чихрийн хэмжээг багасгах үйлчлэл үзүүлдэг.

Чихрийн  шижин өвчний (35-аас дээших насны хүмүүсийн хоолоор зохицуулагдахгүй II  хэвшинжийн диабет) эмчилгээнд хэрэглэдэг. Чихрийн шижингийн оврого, оврогын  өмнөх байдал, кетоацидозын үед болон хүүхэд, залуучууд, жирэмсэн, хөхүүл  эхчүүдэд хэрэглэхийг хориглоно. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ба Глибенкламид, Гилемал, Диабет, Манинил зэрэг нэрээр  эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.